ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Орон нутгийн чанартай мөргөлдөөн” гарах нь ээ
“Орон нутгийн чанартай мөргөлдөөн” гарах нь ээ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь төрийн өмчид авч ТУЗ-ийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулж орлогч захирлуудыг нь томилоод байгаа. Буруу ч бай зөв ч бай одоо л нэг үйлдвэр хэвийн горимондоо орж ажил хэмнэлээрээ үргэлжлэх нь гэж бодож байтал өчигдөр гарсан шүүхийн шийдвэр Эрдэнэт хотод “Орон нутгийн чанартай мөргөлдөөн” гарах нөхцөл байдалд хүргээд байна. Үйлдвэрийн 49 хувийн эзэмшигч гэгддэг “Монголын зэс” корпорацийнхан УИХ, Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн дүүргийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан. Тэгвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч тал болох “Монголын зэс” корпорацийн талд гарчээ. Анхан шатны шүүхийн шийдвэр 49 хувийнхны талд гарсан даруйд Эрдэнэтэд үл ойлголцол газар авч төрийн өмчийн 100 хувийнхан яахаа мэдэхээ байжээ. Өчигдөр буюу даваа гарагийн үйлдвэрийн удирдлагын шуурхай дээр Х.Бадамсүрэн тэргүүтэй төрийн өмчийн талаас томилогдсон удирдлагуудтай зэрэгцэн 49 хувийн талынхан буюу Д.Эрдэнэбилэг нар “Шүүх дээр ялалт байгуулчихлаа. Бид ажлаа хийнэ” гэсээр ирсэн сураг дуулдана. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн Санхүү эрхэлсэн орлогч захирал Д.Дэлгэрбаяр, П.Батболор нар албан өрөөндөө орж чадахгүй хонгилд ширээ тавиад суух дээрээ тулж байгаа тухай шивэр авир хийцгээнэ. Учир нь Д.Эрдэнэбилэг, Д.Даваасамбуу нар “өвчтэй” гээд албан өрөөгөө ч суллаж өгөлгүй Улаанбаатар явсан учраас дараагийн томилогдсон орлогч захирлууд суух өрөөгүй болоод байгаа аж. Гэтэл шүүхийн шийдвэр 49 хувийнхны талд гарахтэй зэрэгцэн “өвчтэй” байсан эрхэмүүд эдгэрч өрөөндөө суухаар ирээд байгаа нь байдлыг ээдрээтэй болгож буй бололтой. Нэг үгээр хэлбэл, Эрдэнэтэд төрийн мэдлийн 100 хувийнхан 49 хувийнхантай, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Монголын зэс” корпорацийнхантай орон нутгийн чанартай мөргөлдөөнд ороход бэлэн болжээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ