ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт” үйлдвэрийн шинэ захирлуудыг шинжихүй
“Эрдэнэт” үйлдвэрийн шинэ захирлуудыг шинжихүй
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Эрдэнэт хотод хуралдаж Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн орлогч захирлуудыг шинээр томиллоо. Үйлдвэрийн Ерөнхий захирал ч шинэ багийнхандаа сэтгэл хангалуун байгаа нь ТУЗ-д хандаж хэлсэн “...ачааны хүндийг үүрэлцэх мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай хүмүүсийг томилж өгсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд талархал илэрхийлье. Мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн үүднээс хандлаа. Үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн жигд явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжил дэвшил өөд хөтлөх бүтэц, томилгоо боллоо...” гэх үгнээс нь илт байв. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ орлогч захирлуудыг шинжье. Шинэ бүтцээр Х.Бадамсүрэн захирал 5 орлогчтой ажиллах юм байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарыг ажлаас нь чөлөөлж үүрэг гүйцэтгэгч нэрээр түр үлдээсэн нь “оньсого” таахад хүргэв. Гэсэн ч хуучнаар 49 хувийн талыг төлөөлөх энэ эрхэм нэг л өдөр нутаг буцах нь хэн бүхэнд тодорхой. Харин Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Баяжуулах фабрикийн дарга асан Д.Эрдэнэцогтыг, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор Үйлдвэр техникийн газрын дарга асан П.Батболорыг томилсон нь ёстой л “мэргэжлийн” гэх тодотголд нийцсэн. Нэг нь уул уурхайн ашиглалтын инженер, нөгөө нь баяжуулалтын технологич мэргэжилтэй, “Эрдэнэт” үйлдвэрийн унаган кадрууд. Харин Эдийн засаг, санхүү эрхэлсэн орлогчоор Орхон аймгийн Засаг дарга асан Д.Дэлгэрбаярыг томилсонд Булган хангайчууд баяртай байгаа нь мэдээж. Монгол улсын мэргэшсэн нягтлан бологч түүнийг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлыг шинэ шатанд гаргасан гавьяатай эрхэм гэж үзэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл өчигдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ хуралдаж, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор “Симба” группын захирал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Тэргүүн асан Ц.Батсайханыг томилжээ. Түүнийг Монголын улс төр, бизнесийнхэн төдийгүй урлаг соёл, спортынхон андахгүй. Атрын III аяны хүрээнд эхлүүлсэн ажил нь хэл ам дагуулж байсан ч эцэстээ үр шимийг нь хүртсэн газар тариалан эрхлэгчдийн өмгөөлөл дэмжлэгийн ачаар харин ч баатар болох дөхсөн. Ц.Батсайханы дүү Ц.Бат-Энх өмнө нь МАН засгийн эрх барьж байх үед “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирлаар ажиллаж байсан. Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж гэх сүржин тодотголтой энэ үйлдвэрийг хөгжүүлэхэд бодлогын түвшинд сайн ажилласан хэмээн мэргэжилтнүүд дүүг нь дүгнэдэг. Ахаас нь түүнээс илүүг хүлээх нь зүйн хэрэг. Тэгэхээр Эрдэнэтчүүд бидний хувьд “битүү морь” Ц.Батсайхан захирлыг хувьдаа үйлдвэр сайн мэдэх мэргэжлийн зөвлөхтэй гэж ойлгож болох юм. Ямартай ч “Эрдэнэт” үйлдвэр хэмээх их айлыг толгойлох Х.Бадамсүрэнгийн баг ийнхүү бүрдлээ. Тэд “мэргэжлийн” түвшинд хэрхэн ажиллахыг олон түмэн харах л үлдлээ дээ. Б.ЖАРГАЛ [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ