БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль санхүүгийн шинэ эх үүсвэрийн орчинг бүрдүүллээ
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль санхүүгийн шинэ эх үүсвэрийн орчинг бүрдүүллээ
Монгол Улсын Их Хурал 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль (цаашид “Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль” гэх)-ийг шинээр баталсан. Энэ хуулиар хөдлөх хөрөнгийн барьцааны харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эд хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн шинэ эх үүсвэр ашиглах эрх зүйн орчин бүрдэх юм. Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдахаас өмнө буюу өнөөдрийн байдлаар хөдлөх хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцааг Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулж ирсэн. Иргэний хуулинд зааснаар газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс буюу үл хөдлөх хөрөнгөөс бусад бүх эд хөрөнгө нь хөдлөх хөрөнгөд хамаарна. Гэвч Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд нь хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засаг, зах зээлийн шаардлагад нийцүүлэн цогцоор нь зохицуулж чадахгүй болсон юм. Ийнхүү хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин хангалтгүйн улмаас их хэмжээний хөрөнгийн үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Харин Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсанаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, оюуны өмчийн бүхий л эрх болон бусад эдийн бус хөрөнгийг барьцаалах харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчин бий боллоо. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой гэрээ эсхүл хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд үйлчилнэ. Бүртгэл болон барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалалтай холбогдох заалтууд нь санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн эрх, авлага худалдан авагчийн эрх, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн худалдан авагчаас гэрээний зүйлээ буцаан шаардах болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний зүйлийг буцаан худалдан авах худалдагчийн эрхэд мөн адил үйлчилнэ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбогдсон харилцааг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиар зохицуулахгүй . Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцааны нэгдсэн цахим мэдээллийн санг үүсгэн байгуулахаар болсон бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр барьцааны гэрээ бичгээр байгуулсан тохиолдолд л уг гэрээний дагуу барьцааны эрх хэрэгжих боломжтой болно. Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн онцлох зүйл, заалтуудыг дурдвал: Барьцааны эрх нь гэрээний үндсэн дээр үүснэ. Барьцаалсан эд хөрөнгийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэх эсхүл барьцаалуулагчийн эзэмшилд хэвээр үлдээж болно. Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол ийнхүү шилжүүлснээр, харин барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа тус тус баталгаажна. Баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран тэргүүн ээлжинд хэрэгжих боломжтой. Тоног төхөөрөмж, авто тээврийн хэрэгсэл худалдан авах зээл олгосон зээлдүүлэгч эсхүл худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлснээс 10 хоногийн дотор цахим мэдээллийн санд бүртгүүлсэн бол цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаалагчаас өмнө шаардлагаа хангуулах давуу эрхтэй. Барьцаалуулагчийн эсрэг дампуурлын хэрэг үүссэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр бөгөөд хэрэг гүйцэтгэгч барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогоос эхний ээлжид барьцаалагчийн шаардлага хангаж, үлдсэн хэсэг нь хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөд хамаарна. Барьцааны зүйлийг борлуулсан орлого нь барьцаалагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг дампуурлын энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сантай байна. Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг гараагүй бол цахим мэдээллийн санд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчинтэй. Барьцааны эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгөх үүрэгтэй бөгөөд мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлснээс хойш 14 хоног байна. Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа аль болох зардал багатай, шударгаар борлуулах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй. Барьцааны зүйлийг борлуулахаас өмнөх аль ч үе шатанд барьцаалуулагч нь барьцааны шаардлагыг бүрэн хангаж, барьцааны шаардлагыг хангах ажиллагааг зогсоох эрхтэй. Барьцааны зүйлийг худалдан авсан этгээд тухайн зүйлийг аливаа барьцааны эрхээ чөлөөтэйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА