Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Д.Соёлчхүү: Мөнхдалай чи ийм хувцастай энд суухгүй, гар

Д.Соёлчхүү: Мөнхдалай чи ийм хувцастай энд суухгүй, гар

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
           Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Мөнхдалай чи явж хувцсаа соль. Ийм хувцастай шуурхайд суухгүй. Өөрийгөө хүндлэхгүй байж болно, Өрөөлийг хүндэл л дээ. Ноосон цамц, дан цамцтай шуурхайд суухгүй. Ажил дээрээ ингэж суудаг юм байна л даа. Өнөөдрөөс эхлээд эр эмгүй шуурхайд ирэхдээ ноосон цамц өмсөхгүй шүү. Төрийн байгууллагын дарга нарын юу хэлэх, юу ярих, юу өмсөх чинь цаанаасаа заагдсан. Стандарт ч гэж бий. Б.Өлзийбаяр аа, ноосон цамц өмсөхгүй шүү. Би та нарыг заавал зангиа зүүгээд суух ёстой гэж шаардаагүй. Сая би Шуудан холбооны даргыг хувцсаа сольж ир гээд явуулчихлаа. Төрийн байгууллагаа дээр үйлчлүүлэхээр ирсэн иргэдээс ялгарахгүй жинсэн хослол өмсчихсөн сууж байдаг. Ийм байж болохгүй. Төрийн албаны стандартыг мөрдөх хэрэгтэй” гэлээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card