ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МАХН “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл” хэлэлцүүлэв
МАХН “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл” хэлэлцүүлэв
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохыг хүлээж буй хоёр сарын өмнөхөн улс төрийн олон янзын хөдөлгөөн өрнөж, урьд өмнө огт сонсогдоогүй зүйлс ярьж эхэлснийг тамхиа нэрээд телевизийн өмнөөс босох завгүй суугаа өвгөчүүл хэдийнэ мэдрээд эхэлчихэж. Ямартай л өнгөрсөн ням гаригт Намбарын Энхбаяр бараа бологчдоо дагуулан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл” гэсэн даруухан нэртэй зөвлөгөөнийг “Уурхайчин” соёлын ордны их танхимд хийлээ. Уг уулзалтанд хөгшчүүл голдуу, тэр дундаа өвгөчүүл ирсэн харагдлаа. МАХН-ын даргын аппаратын боловсруулсан төслийн нэр нь “Бүгд найрамдах Монгол улс \БНМУ\-ын Дээд \Үндсэн\ хууль гэсэн айхтар урт. Социализмыг гардан байгуулсан БНМАУ-ын түүхээс ард нэрийг авч хаяснаар, МАХН-ын дээрх төслийн утга агуулга одоогийн Монгол улсад Ерөнхийлөгчийн засаглал байгуулах эх үндэс болох нигууртай гэж үзэж байна. “Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл”-ийг ард иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэн тэднээс гарын үсэг цуглуулснаар дараагийн алхамаа хийнэ гэдгийг Намбарын Энхбаяр Эрдэнэт хотын иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа хэллээ. Түүнийг дагалдан Шадар сайд асан Г.Оюунбаатар, хуульч С.Шаравдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй улстөрч Н.Удвал зэрэг хүмүүс ирлээ. Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсан ч амьдралд огт хэрэгжүүлдэггүй, энэ нь оюуны ялзрал, хөгжлийн гажуудал бий болгож байна. Бидний боловсруулсан төслийг та бүхэн дэмжсэнээр үр хүүхэд, хойч үе минь баталгаатай амьдралын эзэн болно гэж МАХН-ынхан онцолж байна. Хэт утопи биелэгдэшгүй мэт сонсогдож байвч, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах төсөл цааш улс төрийн ямар дохио болохыг таашгүй. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ