ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүүхдийг гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх ажлыг эхлэхийг анхаарууллаа
Хүүхдийг гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх ажлыг эхлэхийг анхаарууллаа
Улаанбаатарт хотод хүүхдийг гудамжинд явж байхад нь мансууруулан хулгайлахыг завдсан үйлдэл гарсныг интернэтийн мэдээллээр хүмүүс олон нийтэд мэдээлжээ. Уг үйлдлийг өмнө нь багшаар ажиллаж байсан нэгэн хийснийг цагдаагийн байгууллага тогтоож, мөрдөн шалгаж байгаа юм. Дээрхтэй адил хүүхэд хулгайлах гэмт хэрэг Орхон аймагт гарахгүй гэх баталгаагүй. Иймд холбогдох байгууллагууд анхааралдаа авахыг аймгийн Засаг дарга Д.Батлут шуурхай зөвлөгөөний үеэр онцолсон. Боловсролын байгууллага, эцэг эхчүүд, цагдаагийн байгууллага хүүхдийг гэмт хэргийн золиос болох үзэгдлээс хамгаалахын тулд хамтран ажиллахыг цаг үе харуулж байна. Хүүхдийн байгууллагууд цэцэрлэгийн насны болон бага насны хүүхдийг эцэг эхээс нь хүлээн авч, хүлээлгэн өгдөг байх. Гудамж талбайд хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх зэрэгт боловсролын байгууллагууд анхаарах цаг болжээ гэдгийг аймгийн Шуурхай зөвлөгөөний үеэр ярьлаа. Өмнө нь хүүхдээ цэцэрлэгийн багшид хүлээлгэн өгөлгүй, ангийнх нь үүдэнд орхиж явсанаас хүүхэд ээжийнхээ араас гарч, гудамжаар тэнэж төөрсөн тохиолдол манай аймагт гарч байсан. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхэд хулгайлах, хулгай, дээрмийн хэргийн золиос болох тохиолдол хүүхдэд тохиолддог учир энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлж ажиллаж байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас тодруулсан юм. Гэсэн ч аймгийн Цагдаагийн газар хүүхдийг хамгаалах талаар эхлүүлсэн ажил одоогоор байхгүй байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ