МЯГМАР
2024.12.25
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бурхан шүтээнээ өөд татвал буян заяа дэлгэрнэ
Бурхан шүтээнээ өөд татвал буян заяа дэлгэрнэ
Тэр жил орон нутгийн сонины эрхлэгч нар аялж явахдаа Дархан-Уул аймагт нэг хоног саатаж Засаг даргатай нь уулзаж ярилцах завшаан олдож билээ. Тус аймгийн Засаг дарга асан Ц.Хаянхярваа /одоо УИХ-ын гишүүн/ иргэдийнхээ шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хүндэтгээд аймагтаа Бурхан багшийн сэрэг дүрийг 650 сая төгрөгөөр бүтээсэн. Харин Цэнгэлдэх хүрээлэнд аймгийн төсвөөс мөнгө гаргаагүй, бид газрыг шийдвэрлэж өгсөн, манай аймгийн аж ахуйн нэгжүүд тэр том бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулсан гэж бахархал дүүрэн ярьсан нь одоо ч чихнээ сонсогдох шиг болно. Хоорондох зайг нь зам гүүрээр холбосон тус аймгийн Цэнгэлдэх хүрээлэн, Бурхан багшийн сэрэг дүр, Морин хуур цогцолборыг үнэхээр иргэдийн тусын тулд сэтгэл гарган бүтээж дээ гэх бодол төрдөг. Гэтэл Орхон аймагт 4,5 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан Цэнгэлдэх хүрээлэн дараа жил нь цөмрөөд, нураад эхэлсэн. Улмаар шүүхээр шийдвэрлүүлж байж гүйцэтгэгч байгууллагаар нь дахин засвар хийлгэсэн гэх. Үүний нэг адил Орхон аймагт барьж байгуулаад 5 жил болж байгаа Бурхан багшийн сэрэг дүр цогцолборт одоогийн байдлаар бас л 4 тэрбум орчим төгрөг зарцуулаад байна. Гэтэл энэ цогцолборын бүтээн байгуулалт дутуу хэвээр. Бурхан багшийн сэрэг дүрийн их биеэс бусад нь норж хөгцрөн, нурж унан, хуурч хөндийрсөөр байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад, Орхон аймгийн иргэд болон Монголын ард түмэнд 40 жил буян хишгээ хайрласан Эрдэнэтийн овоо орд газрын лус савдгийг аргадан, байгаль хангайдаа үеийн үед сүслэн залбирч явах нигүүлсэнгүй сэтгэлийн чанадаас энд Бурхан багшийн сэрэг дүр бүтээх ажил эхэлсэн гэдэг. Эрдэнэтийн анхны сүм хийдийн ажилтнуудын санаачилга, тухайн үед Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Шархүү, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр энэхүү том бүтээн байгуулалтыг эхлүүлэх хөрөнгийн асуудал хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдсэн. Тиймээс ч Сэрэг дүр бүтээх ажил эрчимтэй өрнөсөн юм. Эрдэнэт үйлдвэрийн олон цехийн олон арван хүний хүч хөдөлмөр энд шингэсэн. Ялангуяа Засвар механикийн заводынхан Бурхан багшийн сэрэг дүрийг уран сайхны цутгуурын аргаар гайхалтай бүтээсэн. Овор хэмжээгээрээ Ази тивд хоёрдугаарт орох Бурхан багшийн сэрэг дүр цогцолборыг Орхон аймагт 2012 оны 9-р сарын 16-нд сүсэгтэн олны өмнө шүншиглэн аравнайлж нээлт хийсэн билээ. Энэхүү их шүтээнийг барьж байгуулсан хөрөнгийн 90 хувь буюу 3,3 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан. Мөн Орхон аймгийн төсвөөс 350 сая төгрөг, иргэд, сүсэгтэн олон, аж ахуйн нэгжүүдийн хандив 53,9 сая төгрөг зарцуулагдсан гэж Сэрэг дүр цогцолборын нээлт дээр үг хэлсэн хүмүүс онцолсон юм. Сэрэг дүр цогцолборын анхны зураг төслөөр бол эргэн тойронд нь гэрэлтүүлэг бүхий ногоон байгууламжтай, мөн 8 суварга гэх мэт нэлээд зүйлийг барьж байгуулаад бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулах учиртай. Бурхан багшийн сэрэг дүрийг шүншиглэснээс хойш Орхон аймгийн төсвөөс нэмж мөнгө зарцуулан шат, гэрэлтүүлэг хийснийг бид мэднэ. Одоогийн байдлаар энэ цогцолборт Орхон аймгийн төсвөөс 650 сая төгрөг зарцуулаад байна. Гэтэл төрийн өмчит аж ахуйн нэгж /ГОК/ болон орон нутгийн төсвийн их хэмжээний хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөрөөр бүтээн босгосон энэхүү байгууламж өнөөдөр нүд хальтрам болжээ. Зун борооны ус нэвчин их хэмжээний ус орсон учраас бурхны шүншгийг өөр газарт зөөж байрлуулсан гэнэ. Борооны усанд бурхны суурь хэсгийн хана туурга нэвт норж хөгцөрч муудсан байна. Мөн гаднах баганын хавтангууд унаж, доторх төмрүүд нь арзайж ёрдойж харагдана. Сэрэг дүрийн өмнөх шатны хавтангууд хуурч, гэрлийн шон хугарч унасан гээд харамсмаар дүр төрх энд их харагдана. Их шүтээн, түүний орчин тойрон ийм байж болно гэж үү? Ийм эмзэглэлд хөтлөгдсөөр саяхан Их шүтээн цогцолборын ОНӨУҮ-ийн газрын захирал Б.Мөнхтогоотой уулзахад: -Би энэ ажлыг 2016 оны 7-р сарын 8-нд хүлээн авсан. Анх ирэхэд Сэрэг дүр цогцолборын ажил нэлээн доголдсон байлаа. Энэ байгууллага төрийн өмчтэй боловч хаанаас санхүүжих нь тодорхойгүй байв. Энэ асуудлыг эхлээд шийдүүлсэн. Манайх захирал, ня-бо, нарийн бичиг, менежер, харуул гэсэн орон тоотой ажилладаг. Одоогоор энэ цогцолборт Орхон аймгийн төсвөөс нийт 650 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Би энэ ажлыг эхлүүлснээс хойш Орхон аймгийн Жалданжанчивлан хийдтэй гэрээ байгуулаад байнгын хурал хурах үйл ажиллагааг эхлүүлсэн. Гадаад, дотоодын жуулчид Сэрэг дүр цогцолбор дээр их ирдэг. Тэд нэгэнт бурхны дүр үзэж сонирхоод сүслэн залбирахдаа ядаж хийморийн сан тавиулаад, аян замын ерөөл уншуудаад явахсан гэх хүсэл тэмүүлэлтэй байгааг олж харсан. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга нартай уулзаж ярилцаад сүсэгтэн олны хүсэлтийг уламжилсан. Ер нь бурхан багшийн сэрэг дүр цогцолсон газарт байнга ном хурж амилуулж байх учиртай. Тиймээс аймгийн удирдлагуудтай ярилцаад 2016 оны 10-р сарын 4-өөс хойш энд байнга хурал хурж, шашин номын үйл ажиллагаа явуулж байна. Энэ цогцолборын анхны зураг төсөл 2006 онд хийгдсэн. Тиймээс цаг үеэ дагаад анхны зураг төслийг нь өөрчлөх шаардлага байна. Тухайлбал, анхны зураг төсөлд үерийн далангийн зураг байхгүй. Бурхан багшийн сэрэг дүр байгууламжийг уулын энгэрт газар ухаж тэгшлэн барьж байгуулсан учраас үерийн усанд өртөх өндөр эрсдэлтэй. Мөн энэ бурхан газрын түвшингээс 22 метр гаруй өндөр, гадаа байрлалтай учраас салхины хурдыг сааруулах салхи зүсэгчийг гадаа байрлуулах шаардлага бий. Дэлхийн улсуудад бүтээсэн ийм том бурхдын дэргэд салхи зүсэгч заавал байрлуулдаг. Цаашид гаднах гэрэлтүүлгийг бүгдийг ЭКО болгох хэрэгтэй. Одоо бүх гэрэл цахилгааны аргаар шийдэж өндөр хүчин чадалтай гэрлүүд хийсэн байна. Энэ мэдээж цахилгааны зарцуулалт өндөр байх учраас цаашид маш их үргүй зардал гарна. Тиймээс энд ЭКО гэрэл буюу өдөр нь нарны эрчим хүч хуримтлуулаад шөнө нь өөрөө асдаг, орчноо сайн гэрэлтүүлдэг аргыг сонгох нь хамгийн чухал. Цаашид байнга хурал ном хураад сүсэгтэн олны хөлд дарагдаад эхлэхээр 00-ын асуудал бас шийдэхээс аргагүй. Энэ мэт олон тулгамдсан асуудлыг ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай төлөвлөж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. 2016 онд 60 сая орчим төгрөг батлагдсан. Тендерт шалгарсан компани нь өнгөрсөн жил хүйтний улирал эхэлсэн тул ажлаа түр зогсоосон. Энэ хавар 5-р сараас бурхан багшийн сэрэг дүрийн их биений дотор талд ус, чийг тусгаарлах ажлаа эхэлнэ. 2017 оны төсөвт энэ байгууламжид хөрөнгө оруулалт тусгагдаагүй. Бурхан багшийн сэрэг дүрийн их биеийг 2016 онд алтадсан. Үлдсэн алтаар цаашид бадны хэсгийг алтадна. Бурхан багшийн сэрэг дүрд борооны ус орсны улмаас шүншиг нь муудсан гэх яриа гарсан байна лээ. Шүншгийн зүйлсийг бурхан багшийн сэрэг дүрийн дотор байрлуулахдаа ил хийгээгүй, нийт 68 модон хайрцагт хийж хамгаалсан учраас борооны усанд норж, муудаж гэмтсэн зүйл байхгүй. Харин ус чийг тусгаарлах ажлыг бүрэн хэмжээгээр хийсний дараа шүншгийг бурхны дотор дахин байрлуулж шүншиглэх ажил хийнэ. Ингэсний дараа бурхан багш бүрэн хэмжээгээр “амилна” гэсэн үг. Бурхан багшийн дүр байгаа газарт 8 суварга бүтээдэг уламжлал бурхны шашинтай орнуудад бий. Энэ нь Бурхан багш эхийн хэвлийгээс мэндэлснээс эхлэн цаашдын 8 онцгой үйлдлийг давхцуулж бүтээдэг учиртай. Энэ 8 суваргыг бүрэн хэмжээгээр бүтээвэл энэ орон нутагт адис жанлав нь их хурах юм. Энэ суваргуудыг анхны зургаар бол боржгон чулуугаар бүтээнэ гэж төсөвлөсөн. Өнөөдөр боржгон чулуугаар суварга бүтээхэд өртөг өндөр. Бурхан багшийн их дүр нь алтадмал, гоёмсог өнгөтэй учраас суваргуудыг мөн л чанартай материалаар хийх нь зайлшгүй. Тиймээс хэд хэдэн хувилбараар хийх санал гарч байгаа. Тэдгээрээс нэг аргыг нь сонгох байх. Энэ жил ядаж нэг суваргыг нь бүтээгээд сүсэгтэн олонд харуулах хэрэгтэй гэж бодож байгаа. -Өнөөдөр энэ цогцолбор усанд автаж чанар байдал нь муудсан, тулгуур баганын хавтан, шатны хавтангууд ховхорсон, гэрэлтүүлэг нь хугарч унасан гээд ундуй сундуй байдалтай байна. Үүнийг хэрхэн засаж сайжруулах вэ? -Дэлхийн жишгийг харахад шашнаар дамжуулж аялал жуулчлал их хөгжүүлж байна. Тиймээс Орхон аймаг зоригтойгоор хөрөнгө оруулалт хийж энэ байгууламжийн ажлыг нэгмөсөн дуусгах, эсвэл хэдэн жилийн дотор ямар байдлаар хэрхэн бүтээн босгож дуусгах аргуудыг хурдан олж, ерөнхий төлөвлөлтөө хийж, мөнгөө төсөвлөж гаргаад бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Ингэж хурдан бүтээн босгочихоод орон нутаг энэ цогцолборын өргөн хүрээтэй үйл ажиллагаанаас эргээд хөрөнгө босгож болно шүү дээ. Олны олон таван цэн гэдэг шиг өнөөдөр зоригтой зарцуулсан хөрөнгөө эндээс хэдэн жилийн дараа буцаад олох боломжтой гэж ярилаа. Монгол бурхны шашинтай улс. Гэгээн мэлмийг нь Эрдэнэтийн овоо зүг гийгүүлэн бүтээн босгосон “Бурхан багшийн сэрэг дүр” их шүтээндээ монголчууд очиж сүсэглэн, сэтгэлийн амар амгаланг эдлэхийг хүснэ. Өнгөрсөн жил энэхүү их шүтээний их биеийг алтдах ажлыг Улаанбаатарын “Мэдрэхүй мэлмий” ХХК гүйцэтгэсэн байна. 2006 онд анх энэ цогцолборыг барьж байгуулах санал санаачилга гарах үед Улаанбаатар хотноо залран суусан Гүрдаваа Ренбучи ламтанд хүсэлт гаргаснаар алт авах ажил эхэлсэн гэнэ. Тайвань улсаас авчирсан энэ алт шүдэнзний хайрцагны хэмжээтэй ялтсан хэлбэртэйгээр, 350 гаруй мянган ширхэг ирж ХХБ-д хадгалагджээ. 2015 онд Бурхан багшийн сэрэг дүрийн их биеийг алтдах ажлыг эхлүүлж 2016 онд дууссан. Сэрэг дүрийн их биед 180-аад мянган ширхэг алт оржээ. Одоо 100 гаруй мянган ширхэг алт үлдсэн. Энэ алт бурхны суудал хэсгийн баданд хангалттай хүрэлцэх аж. Эдгээр нь хуудсан алт учраас зүүж, наах нарийн технологитой юм байна. Энэ дашрамд өгүүлэхэд Орхон аймгийн орон сууцны 7-р хороолол барьж байгуулах ажил гүйцэтгэж байсан Хятад улсын Хуанлу Хуанту ХХК Сэрэг дүр цогцолборын 8 суваргыг барьж өгөх амлалт өгөөд Ашиглалтын өмнөх захиргаанаас 100 сая төгрөг аваад үүргээ биелүүлэлгүй нутаг буцахын өмнө 25 сая төгрөгийг нь хуулийн байгууллагаар гаргуулан орон нутгийн төсөвт буцааж төвлөрүүлсэн байна. Үлдсэн 75 сая төгрөгийг Эрдэнэтийн нэгэн компани төлнө гэж гурвалсан гэрээ хийсэн боловч төлсөн эсэх нь одоо хүртэл тодорхойгүй. Орхон аймгийн төсвийн хөрөнгийн нэг хэсгийг гадна дотны компаниуд ийнхүү гар дамжуулан тоглох ажиллагаа ч Сэрэг дүр босгох явцад хийгдсэн байна. Монголчууд “Ажил хийвэл дуустал...” гэх агуу ухааныг хойч үедээ өвлүүлсээр өдий хүрсэн. Бурхны үйлийг буруу эсвэл дутуу хийвэл нүгэл болох бус уу. Нэгэнт эхлүүлсэн Бурхны багшийн сэрэг дүр цогцолборын ажлыг богино хугацаанд бүрэн хийж дуусгачихаад бусад аймгийн иргэдэд харуулах, бахархах зүйлтэй болмоор байна даа Эрдэнэтийнхэн. Орхон аймгийн төр, захиргааны удирдлагууд 10 жилийн өмнө эхлүүүлсэн Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор бүтээн байгуулах ажлаа одоо дуусгахыг Эрдэнэтийнхэн хараа сунган ширтэж сууна, бас шаардаж байна. Ард иргэдийг шүншиггүй бурханд мөргүүлээд, сөгдүүлээд, сүсэглүүлээд, гадна дотны жуулчдыг балгас шиг болсон байгууламжаар аялуулаад, гайхшруулаад байж болно гэж үү? Бурхан шүтээнээ өөд татвал буян заяа дэлгэрнэ гэж буурлууд ярьдаг. Тиймээс ч монгол айл бүрийн хойморт бурхад өөрийн гэсэн орон зайд оршин, эздээ ивээж байдаг биз ээ. Сэтгүүлч Ж.ОЮУН [sgmb id="1"]
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
Д.ЦОЛМОН: ИРГЭД ЦАХИМ СИСТЕМЭЭР ГАЗРЫН АСУУДЛАА ШИЙДДЭГ БОЛСОН
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дотоодын цэргийн 816 дугаар ангид тоног төхөөрөмж худалдан авах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ