БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Намын даргад өрсөлдөхөөр таван хүн нэрээ дэвшүүлжээ
Намын даргад өрсөлдөхөөр таван хүн нэрээ дэвшүүлжээ
           Аймгийн АН-ын даргын суудлын төлөө МоАХ-ын Д.Өсөхбаяр, “Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов, аймгийн АН-ын гишүүн Д.Доржпүрэв, ГОК-ын Н.Бямбажаргал нарын таван хүн хүч үзэхээр тус бүрийн 15 сая төгрөгөө босгоод, намын хороондоо бүртгүүлсэн бололтой. Аймгийн АН-ын зарим гишүүдийн хувьд төдийгүй “ШАК” фракцын гишүүдийн хувьд тэргүүн Б.Мягмарсүрэнгээ дарга болох хамгийн тохиромжтой хүн гэж байгаа ч С.Эрдэнэ даргын зүгээс “УИХ-ын сонгуулиар намын эсрэг ажилласан түүнийг намын дарга болгохгүй. Намайг намын дарга байгаа цагт Б.Мягмарсүрэн Орхон аймгийн АН-ын дарга болно гэж саналтгүй” гэсэн хатуухан хариу өгчээ гэсэн яриа Ардчиллын цэнхэр ордноос хөвөрч байна. Хэрвээ энэ үг үнэн бол Б.Мягмарсүрэнд аймгийн намын дарга бүү хэл 2020 оны УИХ-ын сонгууль ч хол харагдаж байж мэднэ. Үүнийг мэдэрсэн үү ямар ч байсан Б.Мягмарсүрэн 48 дугаар тойрог дээр намынхаа ҮБХ-ын гишүүнд өрсөлдөхөөр дэнчин, татварын тус бүр гурван сая төгрөгөө төлөөд байгаа сураг дуулдана. “Түүний хувьд дэнчингийн хэмжээ 150 сая төгрөг ч байсан төлчих чадвартай. Өнгөрсөн дөрвөн жилд юу эсийг хийхэв. Мөнгөний тал дээр Мягаад санаа зовох юмгүй. Харин С.Эрдэнийн босгыг давах л тун хэцүү дээ” хэмээн түүний төлөө санаагаа зовоосон эрхмүүд энд тэнд дуулдаж байна. Дээр нь УИХ-ын дарга асан З.Энхболдын саяхан хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал “2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж намдаа суудал авч ирэх боломжтой хүмүүсийг намын дарга, ҮБХ-ны гишүүн болгох нь зөв” гэж мэдэгдсэн. АН-ын дарга асан З.Энхболдын энэ үгийг ухвал өмнөх сонгуульд намдаа суудал авчирч чадаагүй нөхдийн хувьд бараг улс төрийн карьер нь дуусах тийшээ хандсан шүү гэсэн давхар үгийг хэлээд байна. Мөн энэ намын нүүр царай болсон Баян-Өндөр сумын АН-ын дарга Ц.Батхуяг, аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Сувдаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч И.Баасанжав нар намын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэж байгаа бололтой. Харин ҮБХ-д өрсөлдөж магадгүй. Өнөөдрийн байдлаар аймгийн АН-ын даргын төлөө нэр дэвшихээр шийдсэн дээрх таван эрхмийн хувьд төдийлөн олны гэхээсээ илүүтэй намын гишүүдийнхээ танил болж итгэлийг нь хүлээсэн мундаг эрхмүүд биш. Өнгийгөөд харвал хаанаасаа ч 15 сая төгрөг гаргаад өгөх боломжтой таван хүн харагдахаас биш аймгийн АН-ыг залаад явах хэмжээний улстөрчид биш болов уу. Зарим нэг хүний үзэж буйгаар хамгийн боломжтой хувилбар нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов гэнэ. Адаглаад нэрийн хуудсан дээр нь “Аймгийн ИТХ-ын төлөөлөгч” гэж бичигдэнэ. Бусад нь арай л өөр харагдана. “Аймгийн АН-ын дарга, аймгийн МоАХ-ны тэргүүн Д.Өсөхбаяр” гэх үү. “Зэс эрдэнийн Алтанхуяг” гэдэг авторыг яаж ч арилгаад “аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг” гэж хэлэхэд нэг л эвлэрэхгүй. Эсвэл гэрлийнхээ мөнгийг цагт нь төлдөггүй, ажил албан тушаалын эрх мэдлээрээ гэрлийн байцаагчийг дарамталдаг Д.Доржпүрэв намын дарга болно гэвэл арай л биш харагдана. Ямартай ч АН-ын шат шатны сонгуулийн нэр дэвшигчдийн бүртгэл гуравдугаар сарын 15-ны 16.00 цаг хүртэл үргэлжилж гишүүд нь бүртгэлээ хийлгэх ажил үргэлжилж байна.        АН-ын шат, шатны дотоод сонгуулийн санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болох тул нэр дэвшигчид намын хороон дээрээ бүртгэлээ хийлгээд дуусах хугацааг энэ сарын 15-ны 16.00 цаг болтол сунгаад байгаа. Аймгийн АН-ын хувьд гишүүдийнхээ бүртгэлийг хийж улмаар аймгийн намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж буй. Намын даргаа Монголын түүхэнд анх удаа намын гишүүдээсээ сонгосон гэх тодотголтой АН-ын хувьд ирэх сарын 2-нд орон даяар шат шатны дотоод сонгуулиа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө онцлогтой. Сонгуулиар хуучны ҮЗХ шинэ дүрмээр Үндэсний бодлогын хороо нэртэй болсон эрх барих дээд байгууллагын 380 гишүүнээ сонгоно. Дээр нь аймаг, нийслэл, сум, дүүргийн АН-ын дарга нарыг сонгоно. ҮБХ-ны гишүүнд өрсөлдөх, аймаг, нийслэл, сум, дүүргийн АН-ын даргад нэр дэвшигчид тус бүр дэнчин, хураамж төлөх ёстой. Мөн ҮБХ-нд 39 хүртэлх насны залуусын, эмэгтэйчүүдийн тус бүр нэг төлөөллийг заавал оруулах гээд онцлог их бий. Намынх нь гишүүдийн байр сууринаас харвал дэнчин, хураамж тойрсон асуудал дээр эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Бүр зарим нэг нь “бодлогын нам болно гэчихээд мөнгөтэй эрхмүүдийг урьсан мөнгөний нам боллоо” хэмээн шуугиж байна. Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд хураамж болгож гурван сая, дэнчин болгож 3 сая төгрөг тус тус төлнө. Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөх хүн 90 сая төгрөгийн дэнчинтэй, аймгийн АН-ын даргад өрсөлдөгчид 15 сая төгрөгийн дэнчин тавьж өрсөлдөх учиртай. Мөн сумын намын даргад өрсөлдөх бол 200 мянга, үүрийн намын дарга 50-100 мянган төгрөг гээд дэнчингийн хэмжээ цуварна. С.Эрдэнэ даргатай АН-ын зүгээс ҮБХ-ны гишүүдийг сонгохдоо УИХ-ын сонгуулийн тойргийн зарчмаар хийх гэж байгаа. Манай аймаг УИХ-ын гурван тойрогтой. Тэгвэл 46, 47, 48 дугаар тойрог тус бүрээс таван хүн АН-ын ҮБХ-ны гишүүн болох боломжтой аж. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн АН-д ҮБХ-ны 15 мандат байгаа гэсэн үг. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА