ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Авлига өгдөг, авдаг нөхдийг хэдий болтол хаацайлах вэ
Авлига өгдөг, авдаг нөхдийг хэдий болтол хаацайлах вэ
           Монгол Улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн авлигатай тэмцэх чиг үүргээсээ ухарсан, өмнөхөөсөө дордсон үзүүлэлтийг олон улсын холбогдох байгууллагаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, 2015 онд Монгол Улс авлигын эсрэг үзүүлэлтээрээ дэлхийд 72-т эрэмблэгдэж хийсэн ажилтай, хэтийн төлөвтэй орны тоонд багтсан байдаг. Гэтэл 2016 оны үр дүнгээр өмнөхөөсөө ухарч 89 дүгээрт бичигдсэн байх юм. Эндээс харвал 2016 онд авлига манай улсад багагүй хэмжээгээр цэцэглэж үүний үр дүнд татвар төлөгчдийн мөнгө буруу зүйлд зарцуулагдах, шинээр сургууль цэцэрлэг барих боломжтой санхүүгийн эх үүсвэрүүд авлигач түшмэлүүдийн халаас руу орсон гэсэн үг. Манай аймгийн хувьд авлигын асуудлаар Монгол Улсыг хойш чангаахад бодитой нөлөө үзүүлэх үйл явдал өрнөсөн байдаг. Нэг үгээр хэлбэл, төрийн албанд аймгийн ЗДТГ-т авлига бодитой оршин байгааг иргэд гэлтгүй ТББ-ууд ч хүлээн зөвшөөрдөг. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар авлига өгсөн, авсаныг хоёуланг нь шийтгэдэг. Эрдэнэт хотод тендэрийн ажиллагаанд оролцсон талуудын нэг нь “Би та нарын авдаг авлигыг тултал нь өгсөн” гээд байхад хууль хяналтынхан юу ч болоогүй юм шиг чимээгүй байна. Авлига авсан, өгсөн асуудал нь хэтрээд сүүлдээ төрийн захиргааны байгууллага, тэнд ажиллагсдыг ажлаа хэвийн явуулах нөхцөл боломжийг олгохгүй байгаа нь авлигын хор хөнөөл ямар хүчтэйг бидэнд харуулж буй хэрэг. Одоогоос сар гаруйн өмнө Улаанбаатарын  “Жи Би Си Зэт” ХХК-ийн төлөөлөл “хийсэн ажлынхаа хөлсийг авна, баяр ёслол болох гээд байна, ажилчдынхаа цалинг тавимаар байна” хэмээн тэмцэл өрнүүлж Нутгийн удирдлагын ордныг доргиосон. Энэ үеэр компанийн удирдлага нь “Харин ч бид та нарт авлигын  мөнгийг тултал нь өгсөн. Одоо барьцааны 40 сая төгрөгөө авч ажилчдынхаа цалинг тавимаар байна” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл энэхүү авлига өгсөн, авсан нь ил байх асуудлын талаар аймгийн Аудитын газраас шалгалт хийж зөвлөмж, сануулгыг аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-т хүргүүлсэн байтал “ялихгүй асуудал” нэрээр тоохгүй орхисон нь цаашид манай аймагт авлига улам цэцэглэн хөгжихийн үндсийг тавих бололтой. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ