МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улсын аварга малчин С.Баасандорж сүргийн бүтцийг сайжруулахад анхаардаг
Улсын аварга малчин С.Баасандорж сүргийн бүтцийг сайжруулахад анхаардаг
Улсын хэмжээнд өнгөрч буй бичин жилийн ажил үйлсээрээ 120 гаруй улсын аварга малчин төрсөний нэг нь Орхон аймгийн Говил багийн харьяат малчин С.Баасандорж билээ. Завхан аймгийн уугуул С.Баасандорж Орхон аймагт суурьшаад арваад жил болохдоо аймгийн сайн малчин, улсын аварга малчнаар тодорсон удам дагасан малчин хүн юм. Хаа байсан Завхан аймгаас хэдэн малаас тууж ирэн Орхон аймагт суурьшсан арваадхан жилийн хугацаанд С.Баасандорж 2012 онд аймгийн Сайн малчин, энэ онд Улсын аварга малчны болзлыг хангаад байна. Эднийх тэмээнээс бусад малаа жилийн дөрвөн улиралд Эрдэнэт хотоо тойрон хариулж амьдарч яваа манай цөөхөн малин өрхийн нэг юм. Орхон аймаг газар нутаг муутай учраас мал сүргээ хэдэн мянгад хүргэх гэж боддоггүй. Харин сүү, мах, ноос, ноолуур, хурдны удмыг нь нэмэгдүүлэхийн тулд үржил шим өндөр эцэг малыг өөр аймгаас худалдан авч, сүргийн бүтцээ байнга сайжруулдаг гэж малчин С.Баасандорж ярьж байна. С.Баасандорж, Л.Должинсүрэн нар зургаан хүүтэй, өнөр өтгөн айл юм. Хүүхдүүдээс хоёр хүү нь малчин болж, хүү Намхайнямбуу нь аавынхтайгаа айл амьдарч байна. Эднийх Завхан аймгаас анх ирэхдээ авчирсан хэдэн сайхан сарлагтай айл юм. Сарлаг нь өвөл цас орж эхлэхэд арванхоёрдугаар сүүлээр ууланд гарч, цас нэмэгдэх тусам уул өөд тошиж, хавар цас ханзархаар бууж ирдэг аж. Гэрийн эзэгтэй Л.Должинсүрэн зуны цагт цагаан идээгээ Эрдэнэтийн зах зээлд борлуулж, үр хүүхдийнхээ амьдралд тус нэмэр болдог. Улсын аварга малчны шагнал цомыг нь УИХ-ын гишүүд, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар ирж гардуулаад явжээ. Улсын аварга малчин С.Баасандорж миний мал сүргээ өсгөөд, улсын аваргын болзол хангасан нь Булган аймгийн зон олонтойгоо эвтэй найртай, ах дүү шиг байж, нутаг бэлчээрээ зүй зохистой ашиглаж яваагийн минь ач тус гэж ярьж байна. Мөн тэрээр эцэг эхээс хоёулаа, түүний дүү Улсын аварга тууварчин болж, улаан халзан гэрээр хориод жилийн өмнө шагнуулж байсан бол би улсын аварга малчны шагнал улаан халзан гэрээр шагнууллаа гэж хуучилсан юм. Улсын аварга малчин С.Баасандоржийнх үхэр, сарлаг, хонь, ямаа, адуу нийлсэн 400 гаруй толгой малтай Булган аймгийн Орхон сумын Мааньтад өнөтэй сайхан өвөлжиж байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН