ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Иргэдийнхээ эрх ашгийг эхэнд нь тавих болно
Д.Батлут: Иргэдийнхээ эрх ашгийг эхэнд нь тавих болно
          “Хүлэг” худалдааны төв орчим дахь гар дээрээс худалдаа эрхлэгчдийг 300 гаруй сая төгрөгийн өртөгөөр баригдсан Худалдааны гудамжинд очиж наймаа, арилжаагаа хийхийг аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын удирдлагаас шахаж шаардан албан бичиг хүргүүлж айлгаж сүрдүүлж эхэлсэн. Аргаа барсан иргэд асуудлыг шийдэж өгөхийг хүсч, Нутгийн удирдлагын ордонд очиж аймгийн Засаг даргатай уулзах хүсэлт тавьсан байна. Аймгийн Засаг дарга Д.Батлут нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад Сар шинийн баярыг өнгөртөл иргэдийг хөөж туухгүй байх, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг хэвийн ажиллах зөвшөөрөл олгожээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ “Төр засаг иргэдээ хөөж туух ёсгүй. Хэдийгээр манай аймагт Худалдааны гудамж байдаг ч иргэдийн урсгал төвлөрөхөд хүнд, унаа машин очиход хүндрэлтэй зэрэг шалтгаан бий. Тийм учраас төр эхлээд гар дээрээс худалдаа эрхлэгчдийг Худалдааны гудамжинд төвлөрүүлэх гэж байгаа юм бол эхлээд орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Түүнээс биш хүний хөлөөс зайдуу нэг юм барьчихаад та нар тэнд оч гэж хөөж тууж болохгүй. Ямар ч байсан сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед гар дээрээс худалдаа эрхлэгчдийг хөөж туусан үйлдлийг гаргуулахгүй. Тэд ч орлого, ашиг харж наймаа худалдаа хийдэг. Баяр болох гэж байна. Нэг ч гэсэн иргэн, айл өрх үндэснийхээ баярыг сэтгэл тэнэгэр, хөөр баяртай хийх ёстой. Тэгээд ч хүний хөлийн газар л наймаа худалдаа явагддаг. Тиймээс гар дээрээс худалдаа эрхлэгчид баяр өнгөртөл эндээ байх ёстой. Харин би эдгээр хүмүүсийн төлөөлөлтэй уулзахдаа орчин нөхцлөө цэвэр байлга хог битгий хаяарай. Та нарын гар дээрээс худалдаалж буй бүтээгдэхүүн шууд иргэдийн гэрт, гарт хүрдэг учраас эрүүл ахуйн талаас нь сайн анхаараачээ гэдэг хүсэлт тавьсан. Манайхан ч маш сайн ойлгож хүлээж авсан” гэлээ. Хоёрдугаар сард болсон хоёр ч удаагийн аймгийн Засаг даргын шуурхай дээр ЗДТГ-ын даргын зүгээс Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Баян-Өндөр сумын удирдлагуудад гар дээрээс худалдаа эрхлэгчдийг Худалдааны гудамж руу нүүлгэ. Аймаг орон нутгийн өмнөх удирдлагууд ийм сайхан юм хийчихээд байхад гар дээрээс наймаа эрхлэгчид “Хүлэг” зах орчимд байх ёсгүй. Энэ асуудлыг даруйхан шийд хэмээн шахаж шаардсан. Үнэндээ Худалдааны гудамжны дундуур бүү хэл тийшээ зүглэх машин зам байхгүй байхад ядарсан муусайн иргэдээ “чи наймаа хийж мөнгө олох гэлээ” хэмээн хөөж туух нь яавч оновчтой шийдвэр биш. Харин ч Д.Соёлчхүү даргын удаа дараагийн гар дээрээс наймаа эрхлэгчдийг Худалдааны гудамж руу хөөх, туух тухай аман тушаал шийдвэрийг зарим нэг овжин бизнесмэнүүд сурмаг гэгч нь ашиглаж томоохон ТҮЦ, байшин зөөж байрлуулсанаас биш өөр дүр зураг харагдахгүй байгаа. Нэлээн хэдэн жилийн өмнө ийм асуудал нийслэлд тулгарч байсан удаатай. Мөн л Худалдааны гудамж байгуулсан. Бас л машин очих ямар ч гарц, орц байхгүй. Эцэст нь иргэдийг тэнд хүргэхийн тулд автомашины зам тавьснаар асуудлыг шийдэж билээ. 2012-2016 оны аймгийн ИТХ-ын төлөөлөгч нөхрийн санаачлага, мэргэн ухаанаар 300 гаруй сая төгрөгийг Худалдааны гудамж нэртэйгээр цацсан нь иргэдэд гай тарьсан асуудал болсон. Уг нь 300 сая төгрөгөөр гар дээрээс наймаа эрхлэгчдээ шууд дэмжсэн бол тэд төр, засгаас илүү уран ухаан гаргаж асуудлыг шийдэж чадах ч байсан юм билүү. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ