ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа 21.6 хувиар нэмэгджээ
Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа 21.6 хувиар нэмэгджээ
Орхон аймгийн Шүүхүүдийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Орхон аймагт 2016 онд эрүүгийн хэрэг өмнөх оноос 17 хувиар, захиргааны хэрэг 6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Харин иргэний хэрэг 21.6 хувиар өсчээ. Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа нэмэгдсэн нь улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчдыг ажлаас халсан ажил олгогчдын буруутай үйл ажиллагаанаас үүссэн байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт Орхон, Булган, Хөвсгөл аймгуудын иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны, захиргааны хэргийн шүүхүүд ажиллаж байна. Орхон аймаг хүн амын төвлөрлийн хувьд нягтрал ихтэй, бусад аймгийн дамжин өнгөрөх бүсийн хувьд гэмт хэргийн гаралт төдийлөн буурдаггүй байна. Өнгөрсөн онд шүүхээр таслан шийтгэгдсэн хэргийн эрүүгийн хэрэг 17 хувиар, захиргааны хэрэг 6 хувиар буурсан ч иргэний хэрэг 21.6 хувиар нэмэгдсэн байна. Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа нэмэгдсэн нь улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчдыг ажлаас халсан ажил олгогчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байжээ. “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг шүүхийн байгууллагын үйлчилгээний соёлыг сайжруулах зорилтыг тавьсан байна. Энэ нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байх зарчмыг өндөр түвшинд хүргэнэ” гэж Орхон аймгийн Шүүхүүдийн тамгын газрын дарга М.Ганчулуун ярьж байна. Мөн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын шүүх хуралдааныг сурвалжлах, үзэж сонирхохыг өмнөхөөс нээлттэй болгох зэрэг үйлчилгээний шинэчлэлийг хийх юм байна. Аймгийн хэмжээнд Захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн онд захиргааны хэргийн 3234 нэхэмжлэл хүлээн авсанаас газрын маргаан 419, төрийн албаны маргаан 417, сонгуулийн маргаан 184 байжээ. Өнгөрсөн 2016 он сонгуулийн жил байсантай холбоотой төрийн албаны маргаан, захиргааны хэрэг 39.2 хувиар, иргэний хэрэг 21.6 хувиар нэмэгджээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ