ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эхлээд газрын төлбөрөө төл, үгүй бол...
Эхлээд газрын төлбөрөө төл, үгүй бол...
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нэгэн тогтоолын төслийг хэлэлцээд дэмжсэн юм. “Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль эрх зүйн газрын дарга н.Цэрэнбадамаас нэг бичиг ирсэн нь аймгийн Засаг даргыг ажлаа хийхэд хүндрэл учруулж байна. Түүгээр ч үл барам төрийн захиргааны байгууллагын ажлыг хэвийн тасратгүй явуулах боломжийг алдагдуулахад хүргэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны хуралдаанаар орон нутаг бүрэн эрхийнхээ хүрээнд зарим газрыг өөрийн тусгай хэрэгцээнд авсан. Энэ нь үйлдвэрээс “Зэс эрдэнийн хувь”-ийнханд олгохоор нэрлэсэн газар юм. Орон нутаг шийдвэрээ гаргах гэтэл үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын даргаас Стратегийн чухал ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр”-ийн тусгай хэрэгцээнд байгаа энэ газрын дараагийн этгээдийн мэдэлд өгөхгүй байхыг хүсч байна гэсэн утгатай бичиг ирүүлсэн. Гэтэл үйлдвэрийн геологийн албанаас манай үйлдвэрт цаашид  ашиглагдахгүй газар гэсэн бичиг ирүүлсэн. Улс орны төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг, стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн хүсэлт гэж бид харзнасан. Гэтэл өнөөдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” газрын төлбөрөө төлөөгүй. Иймээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гаргаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад хүргүүлье. Тогтоолд газрын төлбөрийг эхний ээлжинд төлөх. Төлөхгүй бол хурлын байгууллагын зүгээс дараагийн арга хэмжээг авах болно” гэж хурлын дарга П.Пүрэвлхагва танилцуулсан. Тэргүүлэгчид ч эзэмших хугацаа нь дууссан энэ газрыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Юуны өмнө аймаг өөрийнхөө тусгай хэрэгцээнд авсан нь зөв боллоо. Одоо үйлдвэрийн зүгээс энэ газрыг ашиглах гэж байгаа бол төсөв мөнгөний хүндрэлтэй байгаа үед газрын төлбөрөө төл. Үгүй бол “Зэс эрдэнийн хувь”-ийнханд шилжүүлж болох юм гэх зэргээр саналаа хэлж хурлын байгууллагын зүгээс гаргаж байгаа тогтоолын төслийг дэмжлээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ