Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
“Хөх Монгол”-ыг хүний хөлд даруулна

“Хөх Монгол”-ыг хүний хөлд даруулна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
  Аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэнгийн санаачлагаар бүтээн байгуулсан “Хөх Монгол” цогцолбор орон нутгийн сонгуулийн өмнө нээгдээд л хаагдсан байдаг.  Нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “Хөх Монгол” цогцолборын хаалгыг нээхийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хүсч байна. Нээх нээхдээ аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй сар бүрийн аяны хүрээнд “Хөх Монгол” цогцолборын үйл ажиллагааг сэргээх эхний алхамыг хийж хүүхэд багачуудад төдийгүй иргэдийн орж үзэх боломжийг олгох тал дээр ажил хийх хэрэгтэй гэж үзжээ. “Хөх Монгол” цогцолбор нь ашиглалтад орсон гэх хэдий ч аялал жуулчлалын, музей, түүх дурсгалын байгууламж зэрэг олон хэлбэрээр ажилласан ч ойрын 30-40 жилд хөрөнгө оруулалтаа нөхөхгүй харин ч жилээс жилд урсгал засвар нь нэмэгдэж төрд дарамт хэлбэрээр оршин тогтноно хэмээн зарим нэг хүн үзэж байгаа. Ямар ч байсан  өнөөдрийн байдлаар “Хөх Монгол” цогцолборыг харж хандах харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээнд нь зориулж 2017 оны төсөвт 35.5 сая төгрөг суулгаад байгаа аж. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card