ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Гэр хорооллын түлээ, нүүрсний асуудлыг Баян-Өндөр сум хариуцна
Гэр хорооллын түлээ, нүүрсний асуудлыг Баян-Өндөр сум хариуцна
             Аймаг, орон нутгийн удирдлагаас гэр хороолын иргэдийн түлээ, нүүрсний асуудлыг шийдэх зорилгоор Дархан-Уул аймгийн Шарын голын “Нако түлш” компанитай хамтран ажиллахаар болж эхний ээлжинд 10 мянган тонныг худалдан авахаар хэлэлцээ хийж, гэрээ байгуулсан. Улмаар хэрэглэгчдэд хямд үнэ өртөгтэй, чанартай, коксжсон нүүрсийг хүргэх зорилгын хүрээнд энэ оны төсөвт тээврийн болон бусад зардлыг нь суулгаж өгсөн байдаг. Гэвч нийлүүлэгч “Нако түлш” компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нийлүүлэлт доголдож хэрэглэгчдээс гомдол, санал ихээр гарах болсон. Үүний дагуу эрх баригчдаас Шарын голын нүүрсийг гэр хорооллын иргэдэд зориулан 40 кг-ын савлагаатай нийлүүлэхээр гэрээ байгуулан эхнээсээ хангалт хийгдсэн байна. Хэрэглэгчдийн зүгээс “Шарын голын нүүрс жиндээ хүрэхгүй 26-34 кг-тай байна. Жиндээ хүрэхгүй байгаа ч бидэнд 4400 төгрөгөөр худалдаж байна. Арга хэмжээ авч өгнө үү” гэдэг хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. Энэ талаар Баян-Өндөр сумын Засаг дарга газар дээр нь ажиллаж Шарын голын нүүрс борлуулж байгаа цэгүүдийг шалгаж жиндээ хүрэхгүй савласан нүүрсний үнийг бууруулах шаардлага тавихад борлуулагчийн зүгээс “аймагтай гэрээ байгуулсан. Энэ ажилд Баян-Өндөр сум оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Та нар буц, яв” хэмээн хөөж туусан байна. Асуудлыг сумын Засаг дарга С.Ганцогт шуурхай дээр танилцуулж цаашид гэр хороололд нүүрс олголтыг сум хариуцаж ажиллах саналтай буйгаа илэрхийлсэн. Аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс асуудлыг газар дээр нь шийдэж Баян-Өндөр сумын удирдлагыг Шарын голын нүүрс нийлүүлэгч компанитай гэрээ байгуулан ажиллах эрхийг шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Ингэснээр нүүрсний нийлүүлэлт, жингийн зөрөө, үнэ өртгийн тал дээр асуудал үүсвэл Баян-Өндөр сумын удирдлага иргэдийн гомдол, саналын дагуу хянаж үзээд шийдэхээр болжээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ