ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Баяржаргал: Худалдааны гудамжинд худалдаа хийхийг уриалж байна
Ц.Баяржаргал: Худалдааны гудамжинд худалдаа хийхийг уриалж байна
              Аймгийн Засаг даргын шуурхай дээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэтийн худалдаачдыг Худалдааны гудамжинд худалдаа хийхийг уриалж байна” гэсэн юм. АН-ын үед “Хангайн бүс” худалдааны төвийн арын гудамж, талбайг ашиглан 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг журамлах зорилгоор Эрдэнэтэд “Худалдааны гудамж”-ыг байгуулсан билээ. Нэг хэсэгтээ л үхмэл хөрөнгө мэт байсан энэхүү газрыг иргэдийн хөл хөдөлгөөн холхисон, “Эрдэнэтэд үйлдвэрлэв” жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс эрх баригчид “Худалдааны гудамж”-ыг эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Монгол түмний цагаан сарын баяр болох гэж байгаа үед гар дээрээс наймаа эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ Худалдааны гудамжинд зарж борлуулахыг, тэнд худалдаа үйлчилгээгээ явуулахыг ийнхүү уриалсан юм. Цагаан сарын баяртай холбоотой ирэх сарын 17-19-ний өдрүүдэд “Цагаан сар экспо” үзэсгэлэн худалдааг “Хангарьд” паласт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн хоёрдугаар сарын 20-22-ны өдөр Спорт хорооны Б заал буюу “Маргад” сургуулийн зааланд “Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион явуулах гэж байна. Энэ үеэр худалдаачдаас лангууны түрээс, суурь хураамж авахгүй байхаар зохицуулж, жижиг дунд үйлдвэрлэгчдэд боломж олгож байгаа талаар Ц.Баяржаргал дарга шуурхай дээр мэдээлсэн юм. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс хоёрдугаар сард аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран агаарын бохирдлын эсрэг утааг бууруулах ажлын хүрээнд гэр хорололлын иргэдэд зориулсан бага оврын, эрчим хүчинд хэмнэллтэй цахилгаан халаагуурын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үүний зэрэгцээ хоёрдугаар сарын 8-нд аймгийн Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнийг хийхээр төлөвлөж байгаа бол гуравдугаар сарын дундуур Эрдэнэт хоттой хамтын ажиллагаатай эгч дүү хотуудын төлөөллийг оролцуулсан бизнес форумыг зохион байгуулахаар төлөвлөжээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ