ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цалингаа голсон, авгайгаа дарга болгох хүсэлтэй эрхмүүд нэмэгдсээр
Цалингаа голсон, авгайгаа дарга болгох хүсэлтэй эрхмүүд нэмэгдсээр
Цалингаа голж, эхнэр хүүхдээ дарга, даамал болгох гэсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид олширч орон нутгийн удирдлагуудыг орондоо орох завгүй болгож байгаа ажээ. Монголдоо л хамгийн өндөр цалинтай, ахуй хангамж сайтай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гарч, орон нутагт хэлтэс, газар, агентлагийн дарга болж байгаа эрхмүүд нэмэгдэх төлөвтэй. Харин хэдэн жилийн өмнө АН-ын үед тэдний гишүүд, дэмжигчид ГОК руу орох гэж хошуурдаг байлаа. Юм өөрчлөгдөнө өө гэж. Хамгийн сүүлд аймгийн ЗДТГ-т том дарга болсон нэг нөхөр цалингаа аваад “Миний цалин гурав дахин буурчихаж. Би ГОК-оос хоёр сая гаргаж  авдаг байсан ш дээ” хэмээн дуу алдан “Хусмаа чамалсан хүүхэд” шиг зан гарган уйлагнаж яваа дуулдана.             Аймгийн ИТХ-ын нэгэн төлөөлөгч эрхэм өөрөө дарга болсон ч сэтгэл нь ханахгүй эхнэрээ шинээр байгуулагдах газрын даргаар томилуулчих санаатай аймгийн ЗДТГ-т хор найруулж, дарга нарын өрөөний үүд хавиар эргэлдэж байна. Гэр бүлээрээ даргаар дэвшдэг моодыг  МАН-ынхан эхлүүлээд, одоо бүр газар авч эхлэх шиг. Зарим нэг нь эр хүний 13 мэхээ хийж байгаад ч хамаагүй гэргийдээ албан тушаалаар бэлэг барих гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд өмнөх ажлаа ч умартан “Сайн дурын эмч” болчихсон тууж явааг журмын нөхөд нь хараад жиг жуг хийж байхад эрхэм дарга өөрийгөө мэдэхгүй Нутгийн удирдлагын ордон хавиар эргэлдсээр л. ГОК-д өндөр цалинтай мэргэжилтэн байгаад МАН ялангуут даргаар очиж, тендэр зохицуулж мөнгө хийнэ гэдэг хүсэлдээ хөтлөгдөн төрд орж ирсэн нөхөд ч мэр сэр бий. Тэдний зарим нэг нь төрийн өгч байгаа сарын цалинг хараад “Энэ чинь миний тамхины мөнгө байна ш дээ” гэж гоншигносон гээд нэрлээд байвал дарга, даамлаар томилогдсон эрхмүүд ажил руугаа орж өгөхгүй эрдэнэтчүүдээс дөлсхийгээд алхаж явна. Намын нэрээр даргаар тодорсон нөхдүүд цалингаа голж байхад албан тушаалд очиж чадаагүй зарим нь “Наяад оны хүүхдүүд Намд жин дарах болжээ Нас хэвийсэн нөхдүүд Намд тээг болох цаг иржээ” хэмээн гунигийн дуу дуулан дарга болсон нэгэндээ битүүхэн атаархаж дараагийн аяны дугараа хэзээ бол хэмээн санааширч сууна. Үүнтэй зэрэгцээд хэн нэг хүн аймагт дарга боллоо гэвэл  тун удалгүй хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг, ам руу нь архи цутгадаг “моод” Эрдэнэтэд саяхнаас цэцэглэж байна. Бүр сүүлдээ эрчээ авч буй бололтой. Ингэхдээ төрийн байгууллага дээр, 03.00 цаг хүртэл архидаад, бүр болоогүй зарим нэг хүнийг шөнө дөлөөр дуудаж архи авахуулдаг, “сөн түшүүлдэг” явдал мэр сэр гэлтгүй гарч байгааг юу гэж ойлгох вэ. Ард түмэн дарга нарыг ажлын байран дээр архи уудаггүй, энэ явдал тэртээ 2000 онтойгоо цуг устсан гэж бодож сүслээд, ээжүүд цайныхаа дээжийг “Төрийн сүлд минь өршөө түмэн олон минь амгалан байг” гэж өргөж байгаа. Гэтэл шинэ дарга нар харин хэд гурваараа нийлээд зохион байгуулалттай төрийн байгууллагад, татвар төлөгчдийн мөнгөөр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан архи уух “Парти” зохион байгуулж буйг юу гэж ойлгох вэ. Энэ бүхнээс харвал сүүлийн үед хийгдэж байгаа МАН-ын томилгоо эзнээ олохгүй байна уу, аль эсвэл томилогдсон нөхдүүд нь том толгойлоод байгааг удирдлагууд нь мэдэхгүй, мэдрэхгүй байна уу. Байгууллага, хамт олныг удирдахаар МАН-аас томилолт өвөрлөн ирж байгаа зарим нэг нөхдүүд өмнө нь төрд ажиллаж байхдаа санхүү, мөнгөний асуудалд орооцолдож байсан, аудитын шалгалтаар зөрчил, дутагдал нь илэрч байсан нөхдүүд эргээд дарга болдог илбийн үзэгдлийг иргэд гайхаж сууна. Эдгээрийн зэрэгцээ хянаж шалгадаг байгууллагын даргаар томилогдсон хэн нэгнийг “архидуулж баяр хүргэдэг”, хэдэн хундаганы дараа ах дүү болж тэврэлддэг дүр зураг Эрдэнэтэд бий болжээ. Аймаг орны удирдлагууд “Төрийн төлөө иргэд ажилладаггүй юм, харин иргэний төлөө төр ажилладаг юм шүү” хэмээн шуурхай бүхэн дээр сануулаад байхад зарим хурган дарга нар зүүднээсээ ч сэрж чадахгүй дарга нэрэндээ бялуурч байгааг иргэд, татвар төлөгчид ойлгохгүй байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ