МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зохицуулах зөвлөлийнхөн бизнес ангиллын нислэгээр зорчжээ
Зохицуулах зөвлөлийнхөн бизнес ангиллын нислэгээр зорчжээ
            Аймгийн ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/  гэдэг том байгууллага бий. Бүрэлдэхүүнд нь аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, аймгийн Шүүхийн дарга, аймгийн прокурор, аймгийн Цагдаагийн газрын дарга, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, ШШГА-ны дарга, Онцгой байдлын газрын дарга нар багтдаг. Нэг үгээр хэлбэл хууль хүчний байгууллагын дарга нараас бүрдсэн Зохицуулах зөвлөл гэсэн үг. Сард ч билүү улиралд ч байна уу нэг удаа хуралдаж хийсэн ажил, хийх ажлынхаа талаар ярилцдаг энэ зөвлөлийнхөн жил бүр татвар төлөгчдөөс авдаг төсөвтөө тухайн ондоо багтан гадаадын аль нэг улсад айлчилж туршлага судлах хөрөнгө мөнгийг суулгадаг. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгээр ахлуулсан ГХУСАЗЗ-ийнхөн 2014 онд Вьетнам оронд айлчилж туршлага судалсан. Харин 2015 онд аймаг, орон нутгийн төсвөөс 40 шахам сая төгрөг гаргуулан байж Япон оронд зочлоод ирсэн. Японоос цагдаагийн кабон байгуулах туршлага судалсан гэж тухайн үедээ шуугиулж байсан. Аймгийн Аудитын газрын 2015 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээр ГХУСАЗЗ-ынхөн 40 шахам сая төгрөгөөр Япон улсад зорчсон нь хууль зөрчсөн гэдгийг шалгаж тогтоосон байна. Зохицуулах зөвлөлийнхөн тухайн жилд хийх ажлын зардал хөрөнгө болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас 17 сая төгрөг, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 17.1 сая төгрөг, нийтдээ 34.1 сая төгрөгийн зардлаар тус зөвлөлийн 11 гишүүн Япон улсад туршлага судалж, албан айлчлал хийжээ. Ингэснээр ГХУСАЗЗ-ийнхөн Засгийн газрын “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх, зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 3.5-д “Гадаад албан томилолтын зардлыг бууруулах, зайлшгүй тохиолдолд зорчих төлөөлөгчийн тоог цөөлөх, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байх” гэсэн заалтыг зөрчсөнийг аудитын байгууллага тогтоосон байна. Орхон аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ёстой зөвлөлийнхөн үндсэн ажлаа хийхийн оронд гадаад орон руу айлчлал хийх нэрээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө төгрөг гаргуулж байгаа нь ядарсан иргэдээ хэтэрхий дорд үзсэний илрэл гэж одоогийн эрх баригчид үзэж байна. Зохицуулах зөвлөлийн гишүүд гэдэг нэрийн дор бизнес ангиллын нислэгээр зорчсон нь аргагүй л хууль, шүүх, хүчний байгууллагын дарга нарыг нэгтгэсэн том Зөвлөл эрх мэдлээ хэт хэтрүүлсэн үү, эсвэл байх ёстой үзэгдэл үү гэдгийг тайлбарлах хүн алга байна. Бид шинээр бүрэлдсэн аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагваас “Зохицуулах зөвлөлийн гишүүн энэ онд гадаадын ямар оронд айлчлал хийж, бизнес ангиллаар зорчихоор төлөвлөж байна вэ” хэмээн тодруулахад “Тийм балай ажил хийхгүй, гаднаас юуг нь судалдаг юм бэ. Зохицуулах зөвлөлийнхөн намайг байхад гадаадад аялахгүй, бизнес ангиллаар нисэхгүй” гэж хариулсан юм. Аймгийн Цагдаагийн газрын зарим нэг мэдээллээс харвал сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил өмнөх онуудаас дорвитой буураагүй, зарим нь харин ч өссөн харагдаж байна. Татвар төлөгчдийн 34 сая төгрөгөөр Япон явж кабон барих туршлагыг судлах уу гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаад гурван машин авч өгөх үү гэдгийг Иргэний танхимаар иргэдээрээ хэлэлцүүлдэг байх ёстой гэсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг хөрсөн дээр буухгүй л байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН