Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Баттогтохын Өлзийсайханыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

Баттогтохын Өлзийсайханыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулахын зэрэгцээ цаг үеийн ажил байдлын талаарх байгууллагуудын удирдлагын мэдээллийг сонсдог. Мөн тухайн долоо хоногт хийгдсэн албан тушаалын томилгоог нийтэд танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг танилцуулсан байна. Татварын Ерөнхий газрын дарга Л.Зоригийн 10 тоот тушаалаар аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Баттогтохын Өлзийсайханыг томилжээ. Б.Өлзийсайхан 1985 онд Орхон аймагт төрсөн. 2008 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. 2008 онд “Кредит Монгол” ББСБ-аас ажлын гараагаа эхэлж улмаар 2009-2013 онд “ХАС” банкны эдийн засагч, ерөнхий нягтлан, 2013 оны зургаадугаар сараас аймгийн Монголбанкны салбарт мэргэжилтэн, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн аймаг, орон нутгийн томилгооноос харвал босоо удирдлагатай байгууллагуудад хийгдсэн томилгоо ихэнхдээ аймгийн Засаг даргатай тохиролцсоны үндсэн дээр хийгдэж байгаа гэх боловч зарим тохиолдолд тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг илүүд үздэг байсан. Аймгийн Татварын хэлтсийн даргаар томилуулахаар орон нутгаас ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Нармандахын нэрийг  илгээхэд Татварын ерөнхий газрын дарга Л.Зоригийн зүгээс “Татварын хэлтсийн даргаар томилогдох хүн татварын албанд гурван жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй” гэсэн хариуг хоёр  ч удаа  ирүүлсэн удаатай. Тэгвэл Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Өлзийсайханы хувьд намтар, танилцуулгаас нь харвал Татварын талаар А ч үгүй, тэнд ажилласан туршлага ч үгүй нөхөр томилогдож байгаа нь дээрээс хийгдсэн, томоохон албан тушаалтны төлөөний хүн гэдэг нь харагдаж байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card