ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Азотын давхар ислийн хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй байна
Азотын давхар ислийн хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй байна
Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Жаргалсайхан “Эрдэнэт хотын агаарын бохирдол жилийн дунджаар буурсан үзүүлэлттэй гарсан” гэж мэдээлсэн. Дундаж үзүүлэлт буурсан ч агаарын бохирдлыг үүсгэгч азотын давхар ислийн хэмжээ сүүлийн үеийн тоон судалгаагаар байх ёстой хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байна. Эрдэнэт хотын агаарын бохирдлын талаар 2015-2016 онд хийсэн судалгаагаар жилийн дундаж үзүүлэлт буурсан гэж гарчээ. Харин энэ үзүүлэлтээр агаарын бохирдол багассан гэж үзэж болохгүй. Учир нь агаарын бохирдол үүсгэж буй азот болон хүхэрлэг хийн хэмжээ хэтэрсэн судалгаа байдаг. БОАЖГ-ын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ “2015 оны судалгаагаар азотын давхар исэл 1,7 дахин хэтэрчээ. Мөн 2016 онд 1,4 дахин хэтэрсэн үзүүлэлт гарсан байна. Энэ нь бага зэргийн зөрүүтэй харьцуулалт юм.” гэж ярилаа. Агаарын бохирдлын хэмжээ олон хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Тухайлбал агаарын температур, салхины хурдаас хамааран өөрчлөгддөг. Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн хамгийн сүүлд хийсэн шинжилгээний дүнгээр азотын давхар исэл хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Аймгийн агаарын чанарыг тооцоолохоор УЦУОШГ-аас суурин хоёр, явуулын нэг станцыг тогтмол ажиллуулдаг. Агаарын бохирдлын мэдээллийг Байгаль орчны шинжилгээний лабораторийн мэргэжилтэн Ц.Энхтогосоос тодруулсан юм. Түүний ярьснаар “Бохирдлын чанарыг тодорхойлохоор аймгийн Захиргааны уулзвар, хорооллын Онцгой байдлын 81-р анги, “Жаст-Ойл”-ын шатахуун түгээх станц гэсэн гурван хэсэгт суурин болон явуулын станцыг ажиллуулж байна. Өглөө 08 цагт, өдөр 14 цагт, орой 20 цагт шинжилгээ хийдэг” гэж Байгаль орчны шинжилгээний лабораторын мэргэжилтэн Ц.Энхтогос хэллээ. Азотын давхар исэл нь тээврийн хэрэгсэл, цахилгаан халаагуур, хог шатаах зуух, цахилгаан станц зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг. Амьсгалж буй хийн 80-90 хувь нь уушгинд шингэж, вирусын гаралтай өвчлөл,амьсгалын замын өвчлөлд өртөмтгий болгодог. Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхэд, өндөр настнуудад ихээхэн нөлөөлдөг байна. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ