Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
МХЕГ-аас орон нутагт урьдчилан сэргийлэх ажил эхлүүлэх үүрэг өглөө

МХЕГ-аас орон нутагт урьдчилан сэргийлэх ажил эхлүүлэх үүрэг өглөө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Улаанбаатар хотод архинаас шалтгаалан таван иргэн амь насаа алдсан мэдээлэл гарч олон нийтийг цочроогоод байна. Үүнтэй холбоотой Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх ажлыг орон даяар явуулж байна. Нэгдүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт таван иргэн архи согтууруулах ундаанд хордож амиа алдсан. Архинаас хордсон гэх таамаглалыг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Нас барсан иргэдийн хэрэглэсэн байж болзошгүй архинд хийсэн лабораторийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа юм. Дээрх хэрэгтэй холбогдуулан МХЕГ-аас хөдөө орон нутгуудад урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлэх үүрэг даалгавар өгсөн байна. Аймгийн МХГ-ын дарга Б.Жигдэнгомбо “Бид Цагдаагийн газартай хамтран нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хийж эхэлсэн. Нас барсан хүмүүсийн хордсон гэх архинуудыг битүүмжилж байгаа. Шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа дарааагийн арга хэмжээг авна” гэж тайлбарлалаа. Эдгээр амь насаа алдсан иргэдийн хэрэглэсэн байж болох “Мөнхжин-Од” ХХК-ийн “Найрсаг”, “Жэм” компанийн “Голд Чингис” архийг битүүмжлэхээр болсон байна. Баар цэнгээний газар, худалдааны байгууллагуудад МХГ, Цагдаагийн газрын ажилчид дээрх нэр бүхий архийг худалдаалахыг хориглож шалгалт хийж байна.2008 онд “Азийн чоно” архинд олон хүн хордож нас барж байсан. Үнийн хувьд хямд, чанар муутай архи, спиртийг хэрэглэх нь цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийг хохироож болзошгүй. Иймд иргэд худалдан авч байгаа бүтэгдэхүүнээ зөв сонгох шаардлагатайг МХГ-аас мэдээллээ. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card