ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хот тохижуулах газрын зургаан ажилтныг ажлаас халах мэдэгдэл иржээ
Хот тохижуулах газрын зургаан ажилтныг ажлаас халах мэдэгдэл иржээ
Хот тохижуулах газрын зургаан ажилтныг ирэх сарын 12-ны өдрөөс ажлаасаа гарах мэдэгдлийг тус газрын дарга өгсөн байна. Энэ талаар мэдэгдэл авсан ажилчид Хот тохижуулахын дарга Б.Оюунбаярт гомдолтой байгаагаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд оролцсон ажилчид “Өөрсдийнх нь орон тоон дээр дур мэдэн ажилтан авсанд гомдолтой байна” гэлээ. Мөн ажлаас халагдах мэдэгдэл аваад байгаа тус газрын Хүний нөөцийн менежер Д.Халтар “Б.Оюунбаяр дарга ажилчдаа гадуурхан доромжилж байна. Хот тохижуулах газрыг удирдаж чадахгүй байна” гэж ярилаа. Ажилчид дараах мэдэгдлийг хийж байна. Уг мэдэгдэлд “Засаг даргын баталсан бүтэц, орон тооноос хэтрүүлж, батлагдаагүй орон тоон дээр нэмж ажилтан авч ажиллуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн” гэж тайлбарлажээ. Хот тохижуулах газрын үйлчлэгч Х.Батгэрэл “Ажлаас халагдах болсонд гомдолтой байна. Ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгааг тодорхой болгож өгөхийг хүсч байна. Ажиллаж байгаа хүмүүсийн оронд хүн авсан. Намын үзэл баримтлалаар ингэж халлаа” гэж ярьсан байна. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ