ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийн уулзалтад олон иргэн ирлээ
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийн уулзалтад олон иргэн ирлээ
Улстөрч Санжаасүрэнгийн Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаад байгаа Орхон аймгийн иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн бямба гаригийн 12 цагт “Уурхайчин” соёлын ордны урд талбай дээр ирж, үгээ хэллээ. Баян-Өндөр сумын Засаг дарга захирамж гарган, малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон. Иймд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэний цуглаан зохион байгуулах хүсэлтийг зөвшөөрөөгүй байна. Харин жагсаал, цуглаан зохион байгуулахгүй, уулзалт хийж болно гэж зөвшөөрсний дагуу ар гэрийнхэн нь санал бодлоо илэрхийллээ. Энэ уулзалтанд Б.Содномдаржаагийн аав ээж, ах дүү нар, Т.Чимгээгийн ээж болон 100 орчим иргэн ирсэн байлаа. Ирсэн хүмүүс гартаа “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлэхээ зогсоо”, “Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардаж байна” гэж бичсэн самбар барьсан байв. Энд ирсэн хүмүүсийн уур амьсгалаас ажиглахад, хууль цаазын эрх мэдлээс айж эмээлгүй үгээ хэлж, шүүмжилж байсан юм. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан “С.Зоригийн хэргийн талаар шинэ баримт дэлгэнэ” гэсэн яриа, мэдээллийг энэ үеэр хийгээгүй. Хүмүүс үгээ хэлж, Улсын дээд шүүхэд явуулах Өргөх бичигт иргэдээс гарын үсэг цуглуулах ажиллагаа болсон. Уг уулзалт цаг орчим үргэлжлээд тарсан байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ