Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шинэ баримт дэлгэнэ

Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шинэ баримт дэлгэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийхээр болсон байна.  Энэ сарын 7-ны өдөр Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд 12:00 цагаас тайван байдлаар жагсаалт зохион байгуулах аж.  Тэд жагсаалын үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар олонд нийтэд дэлгэгдээгүй шинэ баримт дэлгэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа шүүхийн шийдвэрийг сонссоныхоо дараа “Шүүх шударга байж чадсангүй. Миний хүү энэ хэрэгт буруугүй. С.Зоригийг алаагүй байхад яагаад ингэж хандаж байгаа юм бэ. Би хөлөө хүрэх газраа явж үнэн мөнийг олно. Ц. Амгаланбаатараас болж улс төрийн хэргийг энгийн номхон иргэнд тохож байна. Хэрэг хийгээгүй хүүгээ 25 жилийн ял авч байгааг хараад зогсох хэцүү байна. Ард түмэн минь надад туслаач ээ, намайг яаж тамлах гэсэн юм бэ. Би эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн хэвлэлийнхэнд үгээ хэлсэн юм. Эх сурвалж: Шуурхай.мн [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card