ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Жагсаал, цуглаан хийхгүй байх захирамж гарчээ
Жагсаал, цуглаан хийхгүй байх захирамж гарчээ
Төвийн зарим нэг сайт болон “Medee.mn”-аар “С.Зоригийн хэргээр  яллагдсан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Хүү минь үнэн гэж байдаггүй юм байна гэж хэлсэн”, мөн “С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж жагсана” гэсэн гарчигтай, мэдээ мэдээлэл гарч байна. “Иргэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж энэ сарын 7-ны бямба гарагт Эрдэнэт хотод тайван жагсаал хийнэ” гэсэн мэдээлэл төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан талаар Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтоос лавласан юм. С.Ганцогт “Содномдаржаагийн аав Батдагва гуай болон ар гэрийнх нь зүгээс тайван жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтээ манайд ирүүлсэн. Бидний зүгээс энэ удаад тайван жагсаал, цуглаан хийх боломжгүй байгаа талаараа учирласан. Хөрш зэргэлдээх аймаг, орон нутагт  малын гоц халдварт цэцэг өвчин гараад байгаа энэ цагт нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийхийг хориглосон сумын Засаг даргын захирамж гарсныг Батдагва гуай нарт дуулгасан. Тиймээс Уурхайчин соёлын ордны өмнө тайван, жагсаал цуглаан болохгүй тухай мэдэгдсэн” гэлээ.  Баян-Өндөр сумын Засаг даргын А/04 тоот захирамж 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр гарчээ. Уг захирамжид “Хил залгаа аймгуудын зарим сумдад малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 28-ны өдрийг дуустал Амарын талбай болон ойр орчимд нь аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах, жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтэд зөвшөөрөл олгох, бүртгэхийг хориглосугай. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн асуудал хариуцсан ажилтан, Мал эмнэлэг үржлийн тасаг, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг багийн Засаг дарга нарт болон аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай” гэсэн байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ