Онцгой байдлын газар улсад тэргүүлсэн байна
Хурандаа Г.Ганбаатар даргатай аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 21 аймаг, 9 дүүргийн мэргэжил нэгт нөхдөө ажлаараа тэргүүлэн улсад нэгдүгээр байранд шалгарсан амжилт гаргасаныг шуурхай зөвлөгөөн дээр Д.Батлут дарга мэдээлж хамт олонд нь баяр хүргэсэн юм. Аймгийн Онцгой байдлын алба хаагчид баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, Эрдэнэтчүүдийг тав тухтай, сэтгэл хангалуун баярлаж цэнгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэдний хувьд гар дээрээс худалдаалагддаг перотехник буюу салютын худалдаанд анхаарал хандуулсан байна. Өгсөн шаардлагыг биелүүлээгүй, баталгаагүй 21 салютыг түр хугацаагаар хураан авч ажилласан байна. Баярын өдрүүдээр галын дуудлага ирээгүй ахуйн чанартай гал гараагүй аж. Харин гэр хорооллын багийн нэгэн иргэн согтуурсан үедээ “гэр орноо шатаана” хэмээн агсамнасныг цагдаагийнханы хамт аюулгүй болгох арга хэмжээ авсан байна.
[sgmb id="1"]