МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Анхны шуурхай ажил хэрэгч болов
Анхны шуурхай ажил хэрэгч болов
Аймгийн Засаг даргын шинэ оны, анхны шуурхай хуралдаан ихээхэн ажил хэрэгч боллоо. Энэ удаад уламжлал ёсоор аймгийн Засаг дарга Д.Батлут өөрийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгбүрчлэн тодруулж, зарим үед нэмэлт тайлбар авч шийдвэрлэгдсэн асуудлыг нь илүүтэй сонирхсон. Тухайлбал, иргэдийн зүгээс гэр хорооллын шөнийн гэрэлтүүлэг 01.00 цагт унтарчих юм. Шөнийн ээлжтэй хүмүүс явахад хүндрэлтэй байна. Үүнийг удаан хугацаагаар асааж өгч болдоггүй юм уу гэсэн хүсэлт гаргажээ. Үүнийг Засаг даргын зүгээс сонирхож “Шөнийн цагаар харанхуй гудамжийг гэрэлтүүлэхээр гэрэл тавьсан юм байгаа биз дээ. Энэ асуудлыг тун яаралтай шийдэж 02.00 цаг хүртэл асаадаг болго. “Эрдэнэт ус” компанийн Д.Бүүвэйбаатар дарга шийдэж болох саналаа боловсруулаад орж ир” хэмээх үүргийг газар дээр нь өглөө.              Мөн Баян-Өндөр сумын Засаг даргаас шуурхай дээр хийсэн мэдээллийн үеэр ил талбайд худалдаа эрхлэгчдийн асуудал, их хэмжээний хөрөнгө мөнгө зарсан Худалдааны гудамжийг “эргэлтэд оруулах” чиглэлээр хийж буй ажлыг аймгийн Засаг дарга сонирхож байлаа. “Хаана эрэлт байна, тэнд нийлүүлэлт явдаг зарчмын дагуу хүн ихтэй газар худалдаа байдаг. Гар дээрээс худалдаа эрхлэгчид хүний хөл хөдөлгөөнтэй газарт цуглардаг. Энэ талыг нь харж Худалдааны гудамжныхаа менежментийг боловсруулах хэрэгтэй. Түүнээс биш гар дээрээс наймаа эрхлэгчдийг Худалдааны гудамж руу оч гэж хөөж тууснаар асуудал шийдэгдэхгүй. Энэ тал дээр нь анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн аймгийн Засаг дарга үүрэг өглөө. Ингээд энэ оны анхны үуурхайн зарим онцлог мэдээллийг хүргэж байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ