Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Тэмээн сүрэг 17 толгойгоор өсчээ

Тэмээн сүрэг 17 толгойгоор өсчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орон даяар мал, тэжээвэр амьтдын тооллого арванхоёрдугаар сарын 8-нд нэгэн зэрэг эхэлсэн билээ. Манай аймгийн хувьд мал тооллого дуусч түүнийхээ дүнг аймгийн Статистикийн газарт ирүүлсэн байна. Аймгийн хэмжээнд 1129 мал бүхий өрхийн 134 мянган толгой мал тоологджээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар 134 мянган мал тоологдсон нь өнгөрсөн оныхоос11.9 хувиар өссөн дүнтэй, тоо толгой нь 14320 толгойгоор нэмэгджээ. Адуу 24.1, үхэр12.5, хонь 9.4, ямаа 11.9, тэмээ 80.6 хувиар буюу таван төрөл дээрээ өссөн байна. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 21 тэмээ тоологдсон бол энэ жил 38 толгойд хүрч 80.6 хувиар өссөн байна. Тэжээвэр амьтдын хувьд 448 гахай, 1556 тахиа, шувуу, 313 бүл зөгий тоологдсон. Тэжээвэр амьтдын тооллогоос харвал өмнөх жилүүдээс бага зэргийн бууралттай гарчээ. Малчин өрхийн хувьд 800 өрхөд мал тоологдсон. Өмнөх оноос малчин өрхийн тоо 45-аар нэмэгдсэн байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card