СӨХ-ны мөнгийг байрны төлбөр дээр давхар авдаггүй
Орон сууцны айл өрхүүд “Эрдэнэт ус” ОНӨХК-д сар бүр байрны мөнгө төлөхдөө СӨХ-ны төлбөрийг давхар өгдөг. Гэсэн хэдий ч тухайн байрны айл өрхөд СӨХ-нд өртэй гэсэн бичиг ирдэг талаар иргэдийн гомдлын дагуу албаны хүнээс дараахь мэдээллийг авсан байна.
“Эрдэнэт ус” компанийн хувьд СӨХ-дтой хамтран ажиллах гэрээ байгуулж байрны ус, дулааны мөнгөн дээр СӨХ-ны төлбөрийг авдаг байна. Харин иргэд тухайн сардаа байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд СӨХ-ны мөнгөний үлдэгдэл төлөгдөөгүй үлддэг. Энэ тохиолдолд “Эрдэнэт ус” компани мөнгөний үлдэгдлийг байрны ус дулааны төлбөр дээр нэмэлгүй СӨХ руу шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл СӨХ-ны мөнгөө төлөөгүй тохиолдолд үлдэгдлийг нь шилжүүлсэнээр иргэдэд өртэй гэсэн бичиг очдог байна. Аймгийн хэмжээнд 21 Сууц өмчлөгчдийн холбоо ажилладаг. Эдгээрээс “Эрдэнэт ус” компанитай 19 нь хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
[sgmb id="1"]