МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.В.Чекашовын дурсгалыг мөнхжүүллээ
А.В.Чекашовын дурсгалыг мөнхжүүллээ
Орхон аймгийн түүхт 40 жилийн ой энэ онд тохиож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт хотыг Сүхбаатарын одонгоор шагнасан. Мөн энэ онд Эрдэнэт хотноо тухайн үеийн ЗХУ, өнөөгийн ОХУ-ын Ерөнхий консулын газар байгуулагдсаны 35 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Эрдэнэт хот дахь Монгол Оросын найрамдлын нийгэмлэгээс Ерөнхий консулын газар Эрдэнэт хотод үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулжээ. Түүний нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 1974-1980 оны хооронд их бүтээн байгуулалтын үед удирдаж байсан ЗХУ-ын хөдөлмөрийн баатар, ОХУ-ын гавьяат барилгачин Анатолий Васильевич Чекашовын Эрдэнэт хотод амьдарч байсан байрных нь ханан дээр түүний дурсгалын самбарыг байрлуулан мөнжүүллээ. Дурсгалын самбарыг байршуулах ёслолын ажиллагаанд ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Р.Р.Ракшаев, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхага, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн болон Эрдэнэт үйлдвэрийн анхдагчид, илгээлтийн эздийн төлөөлөл оролцлоо. А.В.Чекашов нь 1974-1980 оны хооронд зургаахан жил Эрдэнэтийн их бүтээн, монголын ажилчин залуус, илгээлтийн эздийг дагалдуулан багш, шавийн холбоо байгуулан ажиллуулсанаар найрамдлын Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад мөнхийн гавьяа байгуулсан эрхэм хүн байлаа. Түүний удирдлага дор ажилласан орос монгол ахан дүүс Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг хугацаанаас нь  хоёр жилийн өмнө хүлээлгэн өгсөн түүхэн үйл хэргийн удирдагч, манлайлагч нь байсан хэмээн Эрдэнэт хотын Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн С.Мажинбуу энэ үеэр онцолж байлаа. А.В.Чекашов нь 1927 онд ЗХУ-ын Саратов мужид төрсөн агаад барилгын мэргэжил эзэмшсэн тэр цагаасаа хойш их барилгатай ажил амьдралаа холбосон нэгэн байжээ. Тэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Бор-Өндөрийн жоншны үйлдвэр, нийслэлийн Ээрмэлийн үйлдвэрийг бүтээн байгуулах, Хөтөл, Бор-Өндөр хотыг байгуулахад гар бие оролцон бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байсныг энэ үеэр дурсгалын самбарын нээлтэд оролцогчид дурсч байлаа. Хэдийгээр түүний хувьд одоогоос хоёр жилийн өмнө хүний орчлонгоос халин одсон ч түүний байгуулсан гавьяа, суу алдрыг нь монголчууд тэр дундаа Эрдэнэтчүүд мартах учиргүй ажээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ