МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хамгийн урт шөнө тохиож байна
Хамгийн урт шөнө тохиож байна
          Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-нд ес эхэлж, түүнийгээ дагаад цаг агаар өмнөхөөсөө хүйтэрч өглөө, оройд жавар тачигнаж эхэлдэг. Өглөөний байдлаас ажихад гудамжны модод хүртэл цан хүүрэгт цохиулж яах аргагүй хүйтэрч эхэлснийг сануулж байна. Монголчууд эрт үеэс өвлийн ид хүйтнийг ажин шинжиж түүндээ дасан зохицохын хэрээр өөрсдийнхөө сэтгэл зүйд ч байгаль, цаг уурын хүйтэн уур амьсгалыг гүн шингээж, өвлийн ид хүйтэнтэй хамтран амьдардаг өвөрмөц ард түмэн билээ. Өвлийн оргил хүйтэн үе нь гурван сар шахам нийтдээ 81 хоног үргэлжилнэ. Энэхүү 81 хоногийг бид нялх гурав, идэр гурав, хөгшин гурван ес хэмээн хуваадаг. Арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо. Энэ бол өвлийн туйл тохиож буй хэрэг. Маргаашнаас эхлэн өдөр уртсаж шөнө богиносно. Нэг үгээр хэлбэл нар наашилж буй. Харин зургаадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиодог. Энэ өдрөөс эхлэн өдөр богиносч, шөнө уртасдаг. Харин хавар гуравдугаар сарын 22-нд, намар есдүгээр сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг ажээ. Монголын ард түмэн есөн ес 81 хоног буюу өвлийн туйл хүйтнээс эхлэн дулаан уур амьсгал ортол шинжээд ахуй амьдралдаа хэвшүүлэхийн зэрэгцээ хойч үедээ    Нэг есд нэрмэл архи хөлдөнө    Хоёр есд хорз архи хөлдөнө    Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө    Дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө    Таван есд тавьсан будаа хөлдөхгүй    Зургаан есд зурайсан зам гарна    Долоон есд довын толгой борлоно    Найман есд нял шал болно    Есөн есд ерийн дулаан болно хэмээн сургаж иржээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ