МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ өнөөдөр хуралдана
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ өнөөдөр хуралдана
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн ээлжит хуралдаан өнөөдөр нийслэл хотод болох тухай мэдээлэл хөвөрч байна. Энэ удаагийн ТУЗ-ийн хурлаар нийгэмд төдийгүй МАН, Эрдэнэтэд хүлээлт үүсгээд байгаа орлогч захирлуудын томилгооны асуудал яригдах болов уу гэж олон хүн таамаглаж байгаа. Албан бус мэдээллээс харвал өнөөдрийн ТУЗ-ийн хурлаар 2017 оны Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, Бүтэц гэсэн хоёр асуудлыг хэлэлцэх гэнэ. Харин орлогч захирлуудын тэр дундаа төрөөс, МАН-аас томилогдох эрхмүүдийн нэр, томилгоо яригдахгүй байх талтай аж. Учир нь МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг эзгүй хойгуур орлогч захирлуудын асуудал орж ирэхгүй, ТУЗ-д нэр оруулахгүй гэж үзэж байна. ТУЗ-ийн хурлаар үйлдвэрийн ирээдүйн бүтцийг оруулж ирсэнээр 49 хувийн талаас нэгдүгээр орлогч захирал, Санхүү эрхэлсэн орлогч захирлын суудлыг авах бололтой. Харин олонхийн буюу 51 хувийн талаас 2012 оноос өмнө ажиллаж байсан бүтцийг эргэн сэргээж гурван орлогч буюу худалдаа эрхэлсэн, Нийгмийн асуудал эрхэлсэн, Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал гэсэн бүтцийг оруулж буй сураг байна. Зарим нэг мэдээллээс харвал шинэ оны дараахан үйлдвэрийн орлогч захирлуудын нэр МАН-ын цагаан ордноос тодрох тухай дуулдана. Намын дарга М.Энхболдын хувьд Орхон аймгийн МАН хийгээд аймгийн ИТХ дахь Ардын намын 30 төлөөлөгчийн уур амьсгалыг харгалзан Д.Дэлгэрбаярын нэрийг ямар ч байсан орлогч захирлаар томилогдох эрхмүүдийн хамгийн эхэнд зоосон тухай шуум гарч эхэллээ. Бүр ийм томилгоо хийгдэнэ гээд багагүй хэмжээний бооцоо тавьж мөрийцсөн эрхмүүд ч энд тэнд байгаа дуулдана. Аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Д.Дэлгэрбаяр ч МАН-ын дарга М.Энхболдтой ганц нэгээр тогтохгүй удаа уулзаж учирсан, Улаанбаатараас холдохгүй байгаа тухай ярьж хэлэх нөхөд ч мэр сэр байна. Ямартай ч үйлдвэрийнэ ТУЗ өнөөдрийн хуралдаанаараа ийм асуудал хэлэлцэх бололтой. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ