Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Өнөөдөр “Харанга”-ийнхан амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ

Өнөөдөр “Харанга”-ийнхан амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 25-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд хамтлагийнхаа ойн хүрээнд гишүүн бүр бие даасан тоглолтоо өнгөрсөн жилээс эхлэн цувралаар хийж эхэлсэн юм. Тэгвэл энэ удаад тус хамтлагийн бөмбөрчин, хагас зуун жил орчим энэ хөгжмөөрөө тасралтгүй тоглож байгаа Н.Пүрэвдаш буюу Пүүжээ энэ сарын 13-нд буюу өнөөдөр "UB Palace"-ын их танхимд “Haranga and Puje Drum Show” хэмээх бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байгаа юм. Тоглолтонд “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хамтлагийн дөрвөн гишүүний зохиож хит болсон олон сайхан дуунуудаа эгшиглүүлэхийн зэрэгцээ тоглолтын эзэн бөмбөрийн гайхалтай шоу үзүүлбэрийг DJ болон хөгжимчидтэй хамтран толилуулах аж. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card