Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Өсвөр насныхан мансуурсах тохиолдол ихэсчээ

Өсвөр насныхан мансуурсах тохиолдол ихэсчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгийн Цагдаагийн газраас хар тамхи мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодист хяналт тавин ажилладаг. Энэ сарын байдлаар мансууруулах буюу ахуйн газанд хордсон дөрвөн хүүхэд бүртгэгдсэн байна. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд ахуйн гаазыг үнэрлэж мансуурах тохиолдол ихэссэн байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар ахуйн газ үнэрлэж мансуурсан 13 хүүхэд байна. Уг хүүхдүүдийн эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтнуудад зөвлөгөө мэдээллийг өгч, хяналт тавьж байгаа аж. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн 14-16 насны өсвөр насныхан байна. Хүүхдийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх зорилгоор өсвөр насны хүүхдэд ахуйн газ худалдан борлуулахыг хориглох албан мэдэгдлийг аж ахуйн нэгжид хүргүүлэхээр болсон байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card