Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Хэрэглэгчдийн жилийн хүрээнд багуудад тайлан мэдээлэл хийлээ

Хэрэглэгчдийн жилийн хүрээнд багуудад тайлан мэдээлэл хийлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнгөрч буй 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбоотой олон ажил зохион байгуулсан. Эрүүл мэндийн газар, Баян-Өндөр сумын Мал эмнэлэг үржлийн тасаг хамтран багуудад ажлын тайлан тавих болон мэдээлэл өгөх зорилготой ажлыг эхлүүлээд байна. Энэ удаад Эрдэнэ багийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтануудад зориулан ажлын тайлан мэдээллийг хүргэлээ. “Хэрэглэгчийн жил аян”-ы хүрээнд “Антибиотекгүй цэс” нэртэй ажлыг зохион байгуулсан юм. Тодруулбал иргэдийн хоол хүнсэнд хэргэлдэг мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнд антибиотекийн хэрэглээ их байгааг шинжилгээний явцад илрүүлсэн. Хүнсний бүтээгдэхүүнээс тодорхой хэмжээний антибиотекийг байнга авсанаар, эмийн буруу хэрэглээ болж иргэд эрүүл мэндээрээ хохирох нөхцөл бүрддэг. Иймд иргэдэд хүнсний зөв хэрэглээ, эмийн гаж нөлөө зэрэг тодорхой мэдлэг, мэдээллийг цаг тухайд нь өгснөөрөө ач холбогдолтой ажил болсон байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card