Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Эрх баригч намын гурав дахь даргаар Ц.Бат-Энх томилогдлоо

Эрх баригч намын гурав дахь даргаар Ц.Бат-Энх томилогдлоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
МАН-ын Бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан, нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх нарыг Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгосон байна. Ц.Бат-Энх нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, 2009-2013 онд Орхон аймгийн МАН-ын хорооны дэд даргын албыг хашиж явсан. Үүгээрээ Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр”-тэй нэр холбоотой байдаг. Ц.Бат-Энх 1998 онд одоогийн МАН-д гишүүнээр элсэж, олон жил намын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн, намын Бага хурлын гишүүнээр ажиллажээ. МАН  нь дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гэсэн удирдлагын тогтолцоотой, Бага хурлын 335 төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хүчин юм. Ийнхүү Эрдэнэтийн Ц.Бат-Энх эрх баригч намын гурав дахь даргаар томилогдсон нь улстөрчийн хувьд нүүдлээ ахиулсан хариуцлагатай томилгоо болжээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card