Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Гэр оронгүй 80 гаруй хүнийг нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулжээ

Гэр оронгүй 80 гаруй хүнийг нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Жил бүрийн өвлийн улиралд орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажиллагаанд хамруулдаг. Нийгмийн халамж үйлчилгээний газар Магадлан итгэмжлэгдэн гэрчилгээ авсан “Хамтдаа тэмүүлэх гэрэлт ирээдүй” ТББ болон “Архи Тамхидалтын эсрэг ассиоциаци” ТББ-тай хамтран ажиллаж байна. Энэ жил нийгэмшүүлэх ажиллагаанд 42 хүнийг бүртгэжээ. Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажил энэ оны арваннэгдүгээр сараас дараа оны хоёрдугаар сар хүртэлх хугацааг хамруулдаг. Аймгийн Засаг даргын захирамжаар тус иргэдэд 2,5 сая төгрөгийн төсөв батлаж өгдөг. Уг мөнгөөр иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хувцас хэрэглэл, эм тариа авах, сургалт зохион байгуулах, урлагийн тоглолт үзүүлэх зэрэг соён гэгээрүүлэхэд зарцуулдаг. Иргэдийг нийгэмшүүлэх хоёр байранд 55 иргэн хамрагдах боломжтой, одоогийн байдлаар 42 иргэн амьдарч байна. Уг хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлсэн, тухайн үед 103 орон гэргүй иргэнийг бүртгэж байсан. Дээрх ажлын явцад зарим хүмүүсийг орон гэрт нь хүлээлгэн өгсөн, зарим иргэдийг орон гэртэй болгосон байна. Хөтөлбөр эхэлснээс хойш 27-58 насны 80 гаруй иргэн нийгэмшүүлэх төвд амьдарчээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card