Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Дэнжийн 20-р цэцэрлэгийн өргөтгөлийг энэ сард ашиглалтанд оруулна

Дэнжийн 20-р цэцэрлэгийн өргөтгөлийг энэ сард ашиглалтанд оруулна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Боловсрол Соёл шинжлэх ухааны  яамны гэрээгээр эхэлсэн Дэнжийн 20-р цэцэрлэгийн өргөтгөлийг өнгөрсөн сарын 25-ны өдөр хүлээн авах байсан. Уг өргөтгөл дээр энэ сарын 7-ны өдөр улсын комисс ажилалаа. Ажлын комисс  тодорхой үүрэг даалгавар өгсөнөөс хуулийн дагуу 14 хоногт биелүүлж ашиглалтанд оруулах юм. Тиймээс ашиглалтанд өгөх сүүлийн хугацаа нь энэ сарын 21-ний өдрөөр тогтжээ. Уг барилгын зураг төслийг “Хангайн хэтрүн” компани, гүйцэтгэгчээр  Улаанбаатар хотын “Мөнхийн үргэлжлэл” компаниуд гүйцэтгэсэн. Уг өргөтгөл ашиглалтанд орсоноор дөрвөн  бүлэгт 100 хүүхэд хамрагдах боломж бүрдэнэ. Нийт 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын 70 хувийг улсын төсвөөс ,орон нутгийн төсвөөс 30 хувийг хийсэн байна. Одоо ажиллаж буй 20-р цэцэрлэг нь зургаан бүлэгт 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 180 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус өргөтгөл ашиглалтанд орвол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа 130 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card