ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Даваагийн Батбаяр сэтгүүлчдээс зугатаж, намынхан нь яагаад өмөөрөв
Даваагийн Батбаяр сэтгүүлчдээс зугатаж, намынхан нь яагаад өмөөрөв
Авлигатай тэмцэх газрыг хэдэн сарын турш ажилтай байлгаж, тухайн үеийн эрх баригч АН-ын удирдлага, фракциудын дунд “Даваагийн Батбаяр хөрөнгөө оффшор бүсэд нуусан нь илэрч байна. Ямар муухай хүн бэ” гэж бие биенээ хардаж сэрдэхэд хүргэсэн “хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” нь явж явж Эрдэнэтээс тодорсон. Аравдугаар сарын дундуур “Монгол HD” телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлчид оффшор бүсэд Даваагийн Батбаярын хамт 3-4 компани эзэмшдэг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнээс энэ талаар тодруулга авч байлаа. Мэдээж тэрбээр энэ үйл явдал одоогоос хэдэн жилийн өмнө болсон. Одоо тийм компани байхгүй гэж хариулсан. Гэтэл 2016 оны ХОМ ил болоход Х.Бум-Эрдэнийн оффшор бүсэд данстай компанийн тухай мэдээлэл гарч ирсэн. “Монгол HD” телевизийн сэтгүүлчид аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяртай утсаар холбогдож асуудлын талаар тодруулах гэтэл манай хүн утсаа салгасан нь цэнхэр дэлгэцээр гарч байлаа. Арваннэгдүгээр сарын 28-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болсон. Энэ хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Даваагийн Батбаяр ирсэн байлаа. Хэвлэлийнхэн түүнээс оффшор данстай компанийнх нь талаар тодруулах гэтэл эрхэм төлөөлөгч “Би энэ асуудлаар телевизээр мэдээлэл өгсөн. Та бүхэн түүнээс хараарай” гэж хэлээд зугатааж гүйхээгээрээ явсан. Тэрбээр юуны учир сэтгүүлчдээс зугатав, яагаад ганцхан телевизээр мэдээлэл өгсөн гэж худал ярив, Эрдэнэтчүүдийн өмнө, аймгийн МАН-ын хорооны жирийн гишүүдийнхээ өмнө, Рашаант багийн сонгогч иргэдийнхээ өмнө ярихаас цэрвэж зай барьж буй нь хардлага төрүүлж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, эрхэм төрийн түшээдээс “төрийн өндөр албан тушаалтнууд оффшор дансгүй байх тухай хууль”-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн. Эндээс харвал ямар ч байсан Монгол төр, засаг оффшор бүсэд данс эзэмшихийг төрийн албан хаагчдад дэмий зүйл гэж үзэж байгаа бололтой. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж оффшор дансгүй байх төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдийн жагсаалтыг хуулинд тусгах ёстой гэсэн байр суурьтай байв. Ц.Нямдорж, “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан хаагчдын тоо 38000 хүрлээ гэж АТГ-ынхан ярьж байна. Гэхдээ нийт 38 мянган албан хаагчдад оффшорын асуудал хамаатай биш. Үүнээс мөнгө төгрөг гуйвуулдаг улсыг сугалж авах хэрэгтэй. Мөн гэр бүл, үр хүүхдийг нь хуулийн үйлчлэлд хамруулна гэхээр Үндсэн хууль зөрчинө гэж тайлбарлаад байх юм. Гэтэл одоо бид Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхээ хүний хөрөнгө орлогыг бичиж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй асуудал биз дээ. Одоогийн нөхцөлд оффшор данстай бол нийтэд зарласны дараа нийтийн албанд оруулах тухай асуудал ярих хэрэгтэй. Ер нь гишүүд оффшорын асуудал дээр нухацтай ярих хэрэгтэй. Энэ хуулийн зорилго бол оффшор бүсээс орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хаах тухай асуудал биш юм. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид хууль бусаар хөрөнгөжиж байна уу, хулгайгаа гадаадад нууж байна уу гэдэг дээр л тогтож ярих хэрэгтэй” гэлээ. Энэ үеэр зарим төрийн түшээд оффшор данстны талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “оффшор бүс гэдэг хязгаараа нарийвчлан тогтоох нь зүйтэй. Гадаадад данстай байж болохгүй хэмээн хэт ерөнхий заалт тусгаж болохгүй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн О.Батнасан “Аймаг, сумдын ахлах албан тушаалтнууд”-ыг жагсаалтад хамруулах санал гаргаж байлаа. Дээрхээс харвал оффшор дансыг Монгол улс муу муухай зүйлийн нэг гэж үзэхгүй байгаа. Харин төрийн албан хаагчид болон улстөрч эрхмүүд оффшорт данс эзэмших нь зохисгүй гэж үзэж байхад манай аймгийн улстөрчдийн хувьд суусан газраасаа шороо атгаж босдог, оффшор данстай эрхмүүдийг харин ч бахдан магтаж, өмөөрч байгааг Эрдэнэтийн жирийн иргэд ойлгохгүй болов уу. Сонгогч иргэдийнхээ төлөө ажиллахаар амласан бол хэлсэндээ хүрэхийн төлөө ажил хийх болохоос аймгийн ИТХ-д оффшор данстай улс төр бизнесийн бүлэглэлийн гар хөл болсон эрхмүүд нэг их хэрэггүй болов уу. Даваагийн Батбаярын хувьд оффшор данстай байж болох ч түүнийхээ талаар үнэн бодит мэдээлэл өгөхийн оронд зугатаж буй нь цаанаа нэгийг хэлээд байна.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА