Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Ц.Даваацэрэн захирал хамтран зүтгэгчдээ сарын цалингаар шагнажээ

Ц.Даваацэрэн захирал хамтран зүтгэгчдээ сарын цалингаар шагнажээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
        “Эрдэнэт үйлдвэр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус байгууллагын Ерөнхий захирлаар Уул уурхайн дэд сайд асан Х.Бадамсүрэнг томилсон. Тэгвэл даваа гарагт үйлдвэрийн шуурхай зөвлөгөөн болж, ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн оролцсон байна. Энэ нь түүний хувьд сүүлчийнх нь шуурхай хуралдаан байжээ. Хурлын үеэр ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” байдаг. Үүний дагуу ажлаа өгөхөөр болсон. “Эрдэнэт үйлдвэр”-т гурван жил 10 сарын хугацаанд та бүхэнтэйгээ хамтран ажиллалаа. Надтай нэг баг болж гар, сэтгэл нийлэн ажилласан та бүхэндээ баярлалаа. Энэ хугацаанд миний хийж хэрэгжүүлсэн ажлыг дэмжиж үйлдвэрийн төлөвлөгөө нормыг биелүүлэх гэж зүтгэж явсан та бүхнийгээ шагнаж урамшуулж байна” гэжээ. Ингээд Ц:Даваацэрэн захиралтай мөр зэрэгцэн ажиллаж байсан үйлдвэрийн дэд захирлууд болон үндсэн долоон цехийн удирдлага тус бүрийг нэг сарын цалингаар шагнасан тушаал танилцуулсан аж. Тэрбээр албан ажлаа тэргүүн дэд захирал Х.Шинэбаатарт албан ёсоор хүлээлгэн өгөөд, Улаанбаатарын зүг хүлгийн жолоо залж байгаа тухай мэдээлэл гарч эхэллээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card