МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ханийн заяа тэгшлэх ерөөл
Ханийн заяа тэгшлэх ерөөл
Ханийн заяа тэгшлэх ерөөл 2016-11-02 22.00 Ханийн дэлгэр заяаг аргадаж сайхан хөглөе Хасын эрчтэй ханийн тэнгэрээс эрчийг сайхан буулгая Төгөлдөр төвшин олныхоо ханийн заяаг тэгшилж Төөрөг нийлсэн амьдралыг нь дэлгэрүүлж ачлалаа үзүүлье Монгол заяанд төрсөн бүхний ханийн заяаг тэгшилж Миний л алаг үр минь гэж тэтгэж бүгдийг дэлгэрүүлье Өндөр тэнгэрийн эрчсээр өршөөл ивээлийг үзүүлье Өөдрөг сарны гэрлээр өнгө үзэсгэлэнг танд нэмье Ерэн есөн тэнгэрийн ивээлийг дуудаж оршооё Ертөнцийн сайхан гэрлээр ханийн тэнгэрийг даллая Учир ерөөл дүүрэн ухаант нандин үрсийнхээ Учирч ханилсан заяаг нь өргөж тэтгэж дэлгэрүүлье Хайр хайраа бие биедээ дээдлэн оршиг Хатан энхэр заяа хайраар гэрэлтэж жаргаг Бурхад мэт энэрлийн сэтгэлээр хөглөгдөг Буурал түүхийн нандин гэрэл асаг Өр зүрхний нандин хайр бүхэн Өөр өөрсдийн дэлгэр ханьдаа оршиг Бялхаж учирсан тэр цагаан дурсамж Бадам болж зүрх бүхэнд сэрэг Уулс мэт түшигтэй нандин сайхан эрчүүд Учирсан сайхан ханьдаа дээдийн ивээлийг оршоог Учир ерөөл дүүрэн гэрэлтэй нандин амраг минь гэж Ухаарлаар дүүрэн хөгөөр сэтгэл зүрх нь мөнхөд асаг Үрсийг минь төрүүлсээн гэж талархаж байг Өөрийг минь хайрладагаа гэж гэрэлтэж байг Өөрөөсөө илүү намайг л хайрладаг аа гэж Өр зүрхэндээ үргэлж таньж бадамлаг Гэрэлтэй дулаан амраг минь гэж ханьдаа хэлэг Гэгээн гэрлийг асааж энхрий хайраар тэвэрч байг Зүү орох зай үгүй бие биедээ элгэмсэж Зөөлөн цагаан хөгөөр биесээ түшиж жаргаг Үрээ хараад чамтай минь адилхан гэж баясдаг Үргэлж сэтгэлдээ асдаг ханиа үргэлж дээдлэг Үйлийн үрийн цагаан тойрогт учирсан Үнэнч нандин амраг минь гэж бие биесээ хайрлаг. Энхрий хайрын дээд эмзэг нандин амраг минь гэж Ээжий аавд минь сөгдсөн бурхны ариун бүрэлбаа гэж Хайр хайрын дээдээр биесээ өргөж тэтгэг Халуун цагаан хайраар элбэг дэлбэг баян байг Гал голомт минь тунгалаг бөгөөд хүчтэй байг Газар дэлхий минь элэг бүтэн дэлгэр байг Хүмүн заяатан бүхэн ханийн тэнгэрт ивээгдэг Хөх толбот Монголчууд ханийн хайраар үргэлж гэрэлтэг. Хурай хурай хурай [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ