МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Жаргалантад яаралтай зардлаас хөрөнгө гаргахаар болов
Жаргалантад яаралтай зардлаас хөрөнгө гаргахаар болов
Жаргалант сумын сургуулийн дотуур байр болон цэцэрлэгийн халаалт муу байгаагаас хүүхдүүд зузаан хувцастай зутруухан хичээллэж байна. Уг асуудалтай аймгийн Засаг дарга болон орлогч, холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь танилцаж зохих шийдвэрийг гаргалаа. Сургуулийн дотуур байр 2000 онд ашиглалтанд орж, 2008 онд бүрэн засвар хийсэн байна. Одоогоор уг байранд 1-12 дугаар ангийн 53 хүүхэд амьдардаг. Тухайн барилгад нуралт, суулт, ялзралт бий болсноос гадна чийгшилт ихтэй, халаалт муу байна. Мөн  гал тогоо нь тусдаа учир дотуур байрны хүүхдүүд өдөрт хоёр удаа сургуулийн цайны газар руу очиж хооллодог. Энэ нь хүүхдүүд даарах, ханиад томуугаар өвчлөх эрсдлийг бий болгодог талаар дотуур байрны багш хэллээ. Түүнчлэн сурагчдын усанд ордог шүршүүрийн өрөөний бойлуур эвдэрсэн учир ганцхан шүршүүр ажилладаг. Нэг шүршүүрт 50 гаруй хүүхэд ээлжлэн усанд ордог байна. Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн хувьд зургаан бүлэгт 180 гаруй хүүхэд суралцдаг. Тус цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын өрөөний халаалт дутуу халдаг, унтлаганы өрөө нь халдаггүй. Биднийг орж үзэхэд маш хүйтэн байсан юм. Мөн цонхноосоо сийгдэг, хоёр давхрын ангиуд цахилгаангүй байсан юм. Тус сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны халаалт муу байгаа гол шалтгаан нь инженерийн шугамын хоолойнууд насжилт өндөртэй муудсан учраас солих шаардлагатай болсон байна. Аймгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн тулгамдаж байгаа асуудлын дагуу холбогдох хүмүүүст үүрэг даалгавар өгсөн юм. Ялангуяа дотуур байрны шалны цөмрөлт, дулаан алдалт, гэрэлтүүлэг, агааржуулалтыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй гэлээ. Мөн хүүхдүүдийг дотуур байрандаа хооллох боломжоор хангах асуудлыг судлах үүргийг холбогдох албан тушаалтнуудад нь өгсөн. Дээрх хүндрэлийг судлахаар Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны мэргэжилтнүүд ажиллах юм. Үүний дараа шаардлагатай хөрөнгийн хэмжээ тодорхой болно. Засварт шаардлагатай санхүүжилтийг яаралтай зардлаас гаргах юм байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ