МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Экс Тамгын дарга буцалтгүй тусламжаар 12 сая төгрөг авчээ
Экс Тамгын дарга буцалтгүй тусламжаар 12 сая төгрөг авчээ
Энд нэг сонин зүйл болоод байгаа. Аймгийн ЗДТГ-ын дарга асан В.Сумъяасүх “УИХ-д нэр дэвшинэ” гэсэн шалтгаанаар төрийн ажлаа 2016 оны нэгдүгээр сарын эхээр өгсөн байдаг. 2016 оны долоодугаар сарын 18 хүртэл манай аймгийн ЗДТГ даргагүй, түр орлон гүйцэтгэгчтэй явж ирсэн. Энэ хооронд төрөөс аймгийн ЗДТГ-ын даргын ярианы төлбөрийг төлж ирсэн байна. Ямар азаар манай дарга нар ганцхан “Моби”-д үнэнч байж таарав. Хэрвээ 2-3 утас барьсан дарга нар олширвол түүний хэрээр төлбөрийг нь төлөх гэж татвар төлөгчид халаасаа тэмтрүүлсээр байх нь. Сүүлийн үед төрд орж дарга болохын тулд тэтгэвэрийн нас ч хамаагаа алдаад байгаа. Та бүхэн санаж байгаа бол Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн амбулаторын нэгдүгээр давхрын ханан дээр “55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэйг өндөр настан хэмээнэ” гэж бичсэн байгаа. Манай зарим хуульд ч өндөр настан гэдэг ойлголтыг 55-60 насаар хэмждэг. Гэтэл зарим нэг хүн “төрийн албан хаагч 65 нас хүртлээ ажиллана” гэдгээр халхавчлан ширээний ард дарга хийх гэж улайрдаг, мацдаг болсон. Ард нь татвар төлөгчдийн хураалгасан татвар, төрийн мөнгө тэтгэвэрийн насны даргад “Нэг удаагийн буцалтгүй тусламж” нэрээр цалин дээр нь нэмж хачир болгон өгдөг гаж тогтолцоо байна. “Эрхэм төрийн түшээ” гэж дуудуулахыг хүсэн ажлаа өгөөд цоо шинэ “Ланд 200” хүлэглэсэн В.Сумъяасүх дарга ч нэг удаагийн буцалтгүй тусламж болох 12 сая 531 мянга 930 төгрөг авсан тухай баримт бидэнд байна. [Best_Wordpress_Gallery id="5" gal_title="Barimt"] Өнөөдөр сонгуулийн үр дүнгээр аймаг, сумдын ИТХ-д МАН ялалт байгуулсан. Ялгаагүй л ноосоо тушаах ажил энд тэнд дуулдаж шинэ дарга нар түр орлон гүйцэтгэгч нэрээр ажилд орж байна. Нэг үгээр хэлбэл халаа сэлгээ үргэлжилж, томилгоонууд ар араасаа дуулдаж байгаа энэ цагт ноосоо тушаах нь шинэ сэдэв биш аж. 2012 оны орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулаад тэр даруйдаа баахан халаа, сэлгээ хийсэн. Бидний мөрдөж буй тоглоомын дүрэм бол ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ халаа сэлгээ хийхийг зөвшөөрдөг. Харин аймгийн Засаг даргаас гаргасан албан даалгаварт 2016 оны есдүгээр сарын 9-нөөс хойш ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст гурван сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох тухай үүрэгджээ. Мөн шинээр тавилга худалдаж авахгүй байх, төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх зэрэг 14 заалт бүхий албан даалгавар гарсныг хэрхэн хэрэгжүүлэхийг харах л үлдлээ. Иргэд ч гэсэн гар утасныхаа төлбөрийг халааснаасаа төлдөг болох Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ