МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн Орхон аймгийн шүүхийн ажилтай танилцлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн Орхон аймгийн шүүхийн ажилтай танилцлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Орхон аймгийн Шүүхийн тамгын газарт ажиллалаа. Орон нутаг дахь энэ удаагийн томилолт нь Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн аймгийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэчлэлийн талаар хийж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ удаагийн томилолтын ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Ж.Мөнх-Оргил, Э.Золбоо, мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр нар ажиллаж байна. Орхон аймгийн Шүүхийн байгууллага энэ онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн. Одоогийн байдлаар Орхон, Булган, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, мөн аймгуудын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн таван шүүх ажиллаж байна. Эдгээр байгууллагад 20 гаруй шүүгч, шүүгчийн туслах, тамгын газарт 30 гаруй ажилтан ажиллаж байна. Орхон аймгийн Шүүх нь бусад аймгуудаас өөрийн байртай, ажилтнуудын ажиллах орчин бүрдсэн аймгуудын нэг юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулснаас хойш Шүүхийн шинэтгэл, шүүгчдийн хараат бус байдлын төлөө тууштай явж, олон өөрчлөлтүүдийг эхлүүлж чадсан нь бидний томоохон амжилт юм” гэж тэмдэглэлээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ