МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сэтгүүлчдийн байгууллагыг удирдах тэргүүнээ сонголоо
Сэтгүүлчдийн байгууллагыг удирдах тэргүүнээ сонголоо
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймгийн тэргүүн Ж.Оюун өөрийн хүсэлтээр сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу бүх гишүүдийн хурлыг зохион байгууллаа. Хуралд нийт 112 гишүүнээс 77 гишүүн хүрэлцэн ирж, хуралд оролцох мандат авснаар хурлын ирц хүрсэнд тооцсон. Сэтгүүлчдийн байгууллагын тэргүүн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж, гишүүдээрээ хэлэлцүүллээ. Тэргүүн Ж.Оюун жил гаруйн хугацаанд сэтгүүлчид, уран бүтээлчдийг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулж, бүх гишүүдийн нэгдсэн судалгааны сан бүрдүүлсэн зэрэг дэвшилттэй ажлуудыг санаачлан хийсэн нь гишүүдийн талархлыг хүлээж байсан юм. Энэ удаагийн хурлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд руу зар түгээхдээ тэргүүнийг өөрчлөх тухай хэлээгүй, зарим нэг гишүүд ганц нэг хоногийн өмнө сонссон. Иймд хурлаар тэргүүнийг чөлөөлж, ажлыг нь дэд тэргүүн Б.Галбаатарт түр хүлээлцүүлэх тухай саналыг гаргаж байсан. Гэсэн ч олонхийн саналаар тэргүүнийг нөхөн томилох тухай асуудлыг энэ хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Орхон аймаг улсын хэмжээнд хамгийн олон хэвлэл мэдээллийн байгууллагатай, эдгээр байгууллагад 100 гаруй сэтгүүлч, уран бүтээлч ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэднийг мэргэшүүлэх, ажлын байрандаа тогтвортой, найдвартай цалин хөлстэй ажиллах зэрэг сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол яах аргагүй гишүүддээ үйлчлэх үүрэгтэй байгууллага юм. Иймд ирэх дөрвөн жилд өөрсдийнхөө эрхийг хамгаалж ажиллах тэргүүнээ сонгох хурлыг сэтгүүлчид нухацтай ярилцаж шийдвэрлэхийг чухалчилж байсан. Сэтгүүлчдийн байгууллагын Орхон аймгийн тэргүүнд ETV Телевизийн захирал Б.Мөнгөнтуяа, NB HD Телевизийн захирал Х.Хишигбаатар, ТВ-10 Телевизийн редактор Н.Батцэрэн, “Тусгал-1” Телевизийн захирал М.Мөнхцэцэг, сэтгүүлч Д.Цэнд-Аюуш, “Эрдэнэт” Телевизийн редактор А.Батбаяр нарын нэрийг дэвшүүлсэн. Нэр дэвшсэн хүмүүсээс А.Батбаяр, М.Мөнхцэцэг, Д.Цэнд-Аюуш нар нэрээ татсанаар гурван хүний хооронд санал хураалт явагдсан. Хуралд мандаттай оролцсон 62 гишүүн саналаа өгснөөс Б.Мөнгөнтуяа 21 хүний, Х.Хишигбаатар 18 хүний, Н.Батцэрэн 19 хүний санал авсан байна. Олонхийн санал авсан Б.Мөнгөнтуяаг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймгийн тэргүүнээр баталж, тамгыг нь гардуулан өглөө. Мөн А.Батбаяр, Н.Батцэрэн нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр нөхөн сонгосон байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ