Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Орон нутгийн төсвийн орлого 15,4 хувиар өсчээ

Орон нутгийн төсвийн орлого 15,4 хувиар өсчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Статистикийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн 2016 оны эхний арван сарын дүнгийн танилцуулга хийсэн юм. Орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 79,5 хувийг буюу 76,9 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсний 2,9 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 16,4 хувийг бараа үйлчилгээний зардалд, 23,2 хувийг татаас, урсгал шилжүүлэгт., 26,2 хувийг цалин хөлсөнд 31,4 хувийг хөрөнгийн зардалд зарцуулжээ. Аж үйлдвэрийн салбарт 1078,4 тэрбум төгрөгийнм бүтээгдэхүүн үйлдвэрлэн 1157,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж ,өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 4,7 хувиар, борлуулалт 5,9 хувиар өссөн байна. Харин хүнсний бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлтийн 53 хувь нь гурил тэжээлийн үйлдвэрлэл, 21,4 хувь нь хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 14,2 хувь нь мах махан бүтээгдэхүүн, 7,9 хувь нь сүү сүүн бүтээгдэхүүн, 3,4 хувь нь архи ундааны үйлдвэрлэл эзэлж байна. Барилгын салбараар авч үзвэл их барилгын 75 аж ахуйн нэгж 38,5 тэрбум төгрөгийн барилга угсралт их засварын ажлыг 170 обьектод хийж гүйцэтгэсний 26,8 хувь буюу 10,3 тэрбум төгрөгийн их засварын ажил эзэлж байна. Гүйцэтгэсэн ажлын дүн өнгөрсөн оны мөн үеэс 11,6 хувиар буурчээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card