МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сонгуулийн хорооныхон сэтгэлгүй, хариуцлагагүй ажилласан
Сонгуулийн хорооныхон сэтгэлгүй, хариуцлагагүй ажилласан
Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын сонгуулийг удирдаж зохион байгуулсан С.Даваадорж даргатай аймгийн Сонгуулийн хороо хангалтгүй ажилласан тухай баримт бидэнд байна. Эхний удаа явагдсан сонгуулиар Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд сонгогчдын ирц хүрээгүй. Долоо хоногийн дараа дахин санал хураалтаар сонгогчдын ирцийг хүргэсэн нь өмнөх хураалтаар саналаа өгсөн сонгогчдын тоон дээр хоёр дахь удаагийн тоог нэмсэний хүчинд автоматаар хүрсэн. Хэрвээ хоёр дахь удаагийн санал хураалтыг тэгээс эхлэн тоолсон бол санал дахин дутах байлаа. Төрийн эрх барих орон нутгийн төлөөллөө сонгох хариуцлагыг дөрвөн жилд нэг удаа эдэлдэг эрхийг нь иргэдэд нээлттэй олгодог нь ардчиллын үнэт зарчим юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан аймгийн Сонгуулийн хороо иргэдэд мэдээлэл өгөх, сонгуулийн хуулийг сурталчлах ажлаа тун тааруу гүйцэтгэсэн гэж дүгнэж болно. Учир нь хоёр удаагийн сонгууль явуулсан атлаа хууль тогтоомж сурталчлах зардал, болзошгүй зардал, томилолтын зардал, ICP машин хүлээн авах, хүлээлгэн өгөх зардал, сургалтын зардал, төрөл бүрийн үнэмлэх хэвлүүлэх зардал зэрэг олон зардлын тусгагдсан хөрөнгийг зарцуулалгүй үлдээсэн байна. Эдгээр зардлаас хууль тогтоомж сурталчлах зардлыг зарцуулаагүй нь мэдээлэл муу өгсөн гэж шууд дүгнэгдэхээр. Сонгуулийн ерөнхий хорооноос Орхон аймгийн Сонгуулийн хорооны нийт төсвийг 155 сая төгрөгт багтааж баталсныг аймгийн сонгуулийн хорооныхон 2 сая орчмыг үлдээж явуулснаар дараагийн сонгуулийн төсөв хасагдана уу гэхээс нэмэгдэхгүй. Орон нутгийн телевизүүдээр санал авах байрыг зарлалгүй, цөөхөн удаагийн давталттай, ганц нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Мөн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, ярилцлага, танилцуулгыг хангалтгүй хийсэнийг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд ярьж байсан. Төрийн сонгуулийг хүртээмжтэй сурталчилж, иргэдэд мэдээлэл авах эрхийг нээлттэй байлгахаар төсөвлөж өгсөн зардлыг хэнээс харамласныг ойлгомооргүй. Энэ удаагийн аймгийн Сонгуулийн хорооны дарга төрийн албанд дэвшсэн шаардлагаар явцын дунд солигдсон. Шинээр сонгогдсон С.Даваадорж түүний багийнхан хэвлэлийнхэнд нээлттэй биш, санал хураалтын дүнг цагаар багцалж мэдээлээгүй, шөнөжин ажилласан гэсэн шалтгаар хоёр удаагийн санал хураалтын маргааш өдрүүдэд өдрийн тал амарцгааж алга болсон. Сонгуулийн дүнгийн талаар үнэн бодитой мэдээлэхийн оронд ялархаж, өдрийн тал хугацаанд унтдаг зэрэг Орхон аймгийн Сонгуулийн хороонд өмнө нь гарч байгаагүй алдаа дутагдал гаргасан. Зарим нэг телевизийн удирдлагаас сонгуулийн сурталчилгаагаа үнэгүй ч болтугай цацуулаач гэсэн хүсэлтийг үл тоож, санал авахаас ганц хоногийн өмнө дуртай дургүй авчирч өгсөн. Төрийн албан хаагч хуулийн дагуу сонгуулийн үйл явцад ажиллаж, зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл энэ удаагийн сонгуулийг удирдсан аймгийн Сонгуулийн хорооныхон сэтгэлгүй, төрийн албан хаагчийн үүргээ ухамсарлаагүй, хариуцлагагүй ажилласан гэж дүгнэхээр байна. М.Мөнх
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ