Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Нарнаас цэнэгээ авдаг гэрэлтүүлэг суурилууллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хүрэнбулаг багийн 11А хорооллын гэрэлтүүлэггүй гудманд аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбайг гэрэлтүүлэх зорилгоор нарны эрчим хүчээр өөрийгөө цэнэглэдэг гурвалсан менежментийн системийн найман гэрэлтүүлгийг суурилууллаа. Уг гэрэлтүүлэг нь нарны энергиэр бүх эрчим хүчээ авдаг. Нар гарсан тохиолдолд хаашаа ч харсан цэнэгээ бүрэн хурааж авах боломжтой. Харин бүрхэг өдөр цэнэгээ 15 хувь авна. “Лонг Волт энержи” ХХК-ийн албан ёсны борлуулагч “Их Цамхаг” ХХК-ийн хүсэлтийн дагуу гэр хорооллын болон хотын гудамж талбайг гэрэлтүүлэх ухаалаг гэрлийг туршилтын журмаар манай аймаг суурилууллаа. Туршилтын журмаар тус компани нь үнэ төлбөргүй суурилуулалтыг хийж байна. Манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохирч, үйл ажиллагаа нь тогтворжин үр ашгаа өгч чадвал манай аймгийн хувьд хэрэглэгч болох боломжтой. Өмнө нь Дархан-Уул, Улаанбаатар хот, Булган аймагт туршилтын журмаар суурилуулж байжээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card