Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Өрхийн амьжиргааны төвшинг шинэчлэн тогтоох судалгаа авна

Өрхийн амьжиргааны төвшинг шинэчлэн тогтоох судалгаа авна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өрхийн амьжиргааны төвшинг шинэчлэн тогтоох туршилтын судалгаа явагдаж байна. Энэ хүрээнд манай аймгийн хэмжээнд 507 өрх энэхүү судалгаанд хамрагджээ. Үүнээс хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор амьжиргааны төвшингээ дахин тогтоолгох хүсэлтэй 350 гаруй өргөдөл ирснийг туршилтын судалгаанд хамруулжээ. Судалгаагаар тухайн өрхийн ам бүл, боловсролын төвшин, ажил эрхлэлт, удаан эдэлгээтэй хогшил зэргийг тооцож оруулсан байна. Судалгааг нийт 53 үзүүлэлтээр авч байна. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааг гурван жил тутамд шинэчилдэг. Энэ жилийн тухайд 2016 оны арваннэгдүгээр сарын сүүлээр шинэчилсэн судалгааг дахин хийнэ. Гэр хорооллын өрхийн амьжиргааны төвшний 599-ээс доош оноотой бүх өрх нийлэнхүй аргын судалгаанд хамрагдана. Харин 599-ээс дээш оноотой болон орон сууцанд амьдардаг өрхийн өргөдөлд үндэслэн судалгааг авах юм. Мөн туршилтын судалгаанд хамрагдсан өрхөөс энэ судалгааг авахгүй. Aмьжиргааны төвшин тогтоох судалгааны гол зорилго нь нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийг тодорхойлох, халамж үйлчилгээг зорилтот бүлэгт оновчтой хүргэхэд оршдог байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card