МЯГМАР
2025.08.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нако түлш, оюутны тэтгэлэг, сугалааны байртай, элэгний вирусгүй 100 хоног
Нако түлш, оюутны тэтгэлэг, сугалааны байртай, элэгний вирусгүй 100 хоног
Эрдэмтдийн зөвлөл байгуулав              Аймгийн Засаг дарга Д.Батлутын албан ажлаа хүлээн авсанаас хойш 100 дахь хоног нь энэ өдрүүдэд тохиож байна. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас өнгөрөгч 100 хоногийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс тамга тэмдгээ аваад хийсэн анхны ажлын нэг нь өөрийнхөө дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулжээ. Манай аймаг нь Засгийн газраас гаргадаг Хүний хөгжлийн индексээр бусад орон нутгаас сүүлийн жилүүдэд тэргүүлсэн. Үүнд Эрдэнэт хотын иргэдийн хувь нэмэр, сэтгэл зүтгэлээс гадна эрдэмтдийн оруулсан хувь нэмэр багагүй нөлөөлжээ. Өнөөдөр Орхон аймагт янз бүрийн мэргэжлийн 50 гаруй эрдэмтэн, доктор байдаг аж. Тэдний санал, санаачлагыг орон нутгийн бодлого шийдвэрт тусгах зорилгоор 9 хүний бүрэлдэхүүнтэй Эрдэмтдийн зөвлөлийг байгуулсан байна. Засаг даргын үүрэг даалгаврын биелэлт 70 гаруй хувьтай байна            Аймгийн Засаг даргын нэгдсэн шуурхай хуралдаан өмнө нь 14 хоногт нэг удаа хуралддаг байсан. Тэгвэл шинэ удирдлагын багаас шуурхай хуралдааныг 7 хоног тутам явуулах шийдвэр гаргажээ. Шуурхай хуралдаан дээр аймгийн Засаг даргын зүгээс албан байгууллагын дарга, удирдлагуудад 120 гаруй үүрэг даалгавар өгсөн байна. Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт 70 гаруй хувьтай гарчээ. Энэ хугацаанд аймгийн Засаг даргаас 230 гаруй захирамж, шийдвэр гаргасан байна. Цаашид аймгийн удирдлагын зүгээс албан өрөөнд сууж ажил хийх биш иргэдийн дунд орж ажиллахыг, байгууллага, агентлагийн дарга нарын ажлыг жил бүр хэр зэрэг хүрээгээ тэлсэн үзүүлэлтээр голлон дүгнэнэ гэдгээ мэдэгдлээ.  Гадаад харилцааг цаасан дээр биш хөрсөн дээр буулгана Гадаад харилцааны чиглэлээр Засаг дарга Д.Батлут орон нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин Сайдын яамны Эдийн засгийн зөвлөх Ладислав Хораак, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён доктор Суриш Бабу нарыг хүлээн авч уулзлаа. Мөн өнгөрсөн 9 дүгээр сард БНСУ-ын Шихэн хотод айлчилж найрамдалт харилцаа тогтоох, эрүүл мэнд, боловсрол, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах санал солилцсон. Айлчлалын хүрээнд БОЭТ болон ТИС-ийг БНСУ-ын Шихэн хотын Нэгдсэн эмнэлэг, Аж үйлдвэрийн Технологийн сургуультай хамтын ажиллагаа тогтоох талаар эхний хэлэлцээ хийжээ. Гадаад харилцааны чиглэлээр хийсэн уулзалт бүр үр дүнтэй, ач холбогдолтой болсоны зэрэгцээ “Шинжлэх ухаан технологийн парк” байгуулах зорилтын хүрээнд хамтран ажиллах санал солилцсон байна. Нөөц хөрөнгөнөөс 24.1 сая төгрөг зарцуулжээ      Аймгийн Засаг дарга өнгөрөгч наймдугаар сард БОЭТ-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна. Энэ үеэр Эмнэлгийн тусламж, чанар үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор БОЭТ-ийн Төрөх тасагт 13 камер, төрөх өрөөнд сувилагч дуудах дохиоллын зургаан төхөөрөмж, дутуу нярайд нэн шаардлагатай эм, тариа, нярайн эрт үеийн тусламж, үйлчилгээний тоног, төхөөрөмжийг орон нутгаас шийдлээ. Үүнд Засаг даргын нөөц сангаас 24.1 сая төгрөг зарцуулсан байна. Элэгний вирусгүй Эрдэнэт хот болно              Элэг бүтэн айлын баяр жаргалыг хүн бүхэн мэддэг. Элэгний хавдраар өвчилсөн, дотны хүнээ алдсан гэр бүлийн уур амьсгал хамгийн хүнд хэцүү байдаг. Иймээс аймгийн удирдлагуудын зүгээс Төрийн бус байгууллагын санаачилсан “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяныг дэмжих шийдвэр гаргажээ. Мөн “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” жишиг аймаг болох зорилт дэвшүүлж нэг жилийн хугацаатай аян зарласан. Аяны хүрээнд аймгийн Засаг дарга, ЭМГ, БОЭТ болон “Медипас” эмнэлэг, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл болон “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг хөтөлбөрийг бий болгов              Гадаадын болон дотоодын их дээд сургуульд анх удаа элсэн суралцаж байгаа, ЭЕШ-аас 700-аас дээш үнэлгээтэй, Үндэсний статистикийн хорооноос тогтоосон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай өрхийн 10 оюутанд тэтгэлэг олгож Батламж гардууллаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сард 70 мянга буюу жилд 700 мянган төгрөгийн тэтгэлэг авна. Энэ хичээлийн жилд 10 оюутан 7 сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ. Мөн магистр, докторын өдрийн ангид сурч байгаа гурван оюутанд “Урамшууллын тэтгэлэг” олгох бөгөөд жилд 1-3 хүртлэх сая төгрөгийн урамшуулал олгохоор тогтжээ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ            Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа эхлүүллээ. Ингэхдээ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Түрээсийн орон сууц”-аа бүрдүүлсэн нь давуу талтай юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж 34 орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдэд олголоо. Орон сууц олголтыг Засгийн газраас гаргасан журмын дагуу сугалааны аргаар явуулсан юм. Түрээсийн орон сууц олгох ажил ирэх жилүүдэд ч үргэлжилнэ. Утаа гаргадаг зуухтай биш утаагүй түлштэй хамтарна          Засаг дарга Д.Батлутын зүгээс агаарын бохирдлыг бууруулахын тулд утаа гаргадаг зуухтай нь биш утаагүй коксжсон “Нако” түлш эрдэнэтчүүдэд хэрэгтэй гэж үзжээ. Энэ чиглэлийн дагуу Дархан-Уул аймгийн “Нако түлш” компаниас хагас коксжсон нүүрс авахаар гэрээ, хэлэлцээ хийлээ. Эхний ээлжинд гэр хорооллын 15 цэгт 10 мянган тонн хагас коксжсон нүүрсийг түүхий нүүрсний үнээр борлуулах бэлтгэл ажил хангагдаад байна. Хагас кокосжсон нүүрс нь утаагүй, үнэргүй бөгөөд илчлэг өндөртэй, удаан шаталттай, эдийн засагт хэмнэлттэй юм. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэгцээг “Нако” түлшээр хангахын тулд ирэх оны аймгийн төсөвт хөрөнгө суулгахаар төлөвлөж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Эрдэнэтэд зарагдах 25 кг-ын жинтэй нэг шуудай “Нако” түлш 2800 төгрөгийн үнэтэй бол 40 кг-ын савлагаатай нь 4500 төгрөгөөр зарагдах гэнэ. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА